СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Валентины баярын өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудалд эрэгтэй эмэгтэй 2 хүн хамт оржээ. Гэтэл өглөө нь…

Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлаар үйлчлүүлж байсан 32 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр:

“Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсан үедээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсан. Гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан” гэлээ.

Тодруулбал, 32 настай эмэгтэй бусдын гарт амиа алдсан байна. Сэжигтэн 27 настай этгээд нь хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, өнөөдөр хотоос гарч байхад нь дайчлан баривчилжээ.

Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!