Сошиалд гал тавиад буй алдартан охидын маргаан

Инстаграм хуудаснаа хамгийн олон дагагчтай эмэгтэйгээр дуучин Селена Гомез тодроод байгаа билээ. Гэхдээ энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш бөгөөд шуугиан тариад буй шоуны үр дүн юм. Тус шоуны дүрүүд болох Селена Гомез, Кайли Женнер нар Инстаграмын хатны титмээ солилцсон. Чухам юу болсон талаар энд сийрүүлье.

2 сарын 23-ны өдөр Селена өөрийн тикток хуудаснаа бичлэг оруулж, “хөмсгөндөө хими хийлгэж байгаад санамсаргүй хэтрүүлчихлээ” хэмээн ярьсан.

Түүнээс 3 цагийн дараа Кайли Женнер өөрийн инстаграм сториндоо зургаа оруулж, яг хөмсгөн дээрээ “Үнэхээр санамсаргүйгээр гэж үү” гэсэн тайлбар бичсэн байв.

Араас нь ахин нэг стори оруулсан нь Хейли Бейбиртэй facetime хийж, зөвхөн хөмсгөө харуулсан зураг байв. Энэ бүхэн нь Кайли албаар Селенаг шоглож, доромжлол буй мэтээр харагдсан бөгөөд хүмүүс тэр дор энэ бүхнийг эвлүүлж, сошиалаар нэг тараасан.

Тикток-д орсон тэдний бичлэг, зурган дор Кайли өөрийн хаягнаас “Иймэрхүү утгагүй зүйлс хийж, битгий хэрүүл маргаан, шуугиан үүсгээд бай. Би Селенагийн бичлэгийг үзээчгүй” гэсэн байв. Харин тэрний дор Селена ч мөн өөрийн хаягнаас “Тийм шүү, энэ бүхэн утгагүй юм. Би Кайлигийн фен” гэж бичиж үлдээв. Гэсэн ч энэ бүхэн нэмэр болсонгүй. Кайли, Хейли нарыг бусдыг доромжилж, гутаадаг охид гэх мэдээлэл тэр даруй дэлхий нийтээр тархаж, тэд инстаграм дагагчдаа алдаж эхэлсэн.

Үүний үр дүнд Селенагийн дагагчид асар хурдан өсч, өнөөдөр 391 саяд хүрээд байгаа төдийгүй Кайлигийн инстаграмын хатан гэх цолыг өөрийн болгов. Харин Кайли сая гаруй дагагчаа алдсан бол, Хейли 700 мянга орчим дагагчаа алдсан. Кайлигийн гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг хаяж, хогийн сав руу чулуудаж буй бичлэгүүд тикток трэнд болж, бусдыг доромжилдог хүүхнээс юм худалдаж авахаа боль гэх сурталчилгаа ч яваад эхэлсэн.

Одоогоор Кайли нэр хүндээ алдаж, тун ч таагүй нөхцөл байдалд ороод байгаа юм. Хейлигийн тухайд нөхрийнхөө эксийг тайван орхиж чадахгүй ямагт үзэн ядаж, гутааж байна гэхчлэн шүүмжилж байгаа аж. Цаашид энэ шоу хэрхэн эргэх бол?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!