Үүнийг хийгээд сурчихсан байхад та дахиж суултуур угааж, хүмүүсийн бохиртой зууралдахгүй!

Суултуур угааж цэвэрлэхийг хэн л хүсэх билээ дээ. Эвгүй үнэр хамар цоргиж, огиулан барин угааж дуусдаг. Та дараагийн удаа ч бас ингэж л суултуураа угааж цэвэрлэх хэрэгтэй болно. Харин энэ бүхнээс залхаж, арай амар хялбар арга замыг хайж байна уу? Тэгвэл танд хэрэгтэй байгаа тэр л арга энд байна. Та энэ аргыг сураад авчихсан байхад дахиж суултуураа угааж цэвэрлэх шаардлагагүй болох юм.

Бидний танилцуулж байгаа арга бол нимбэг, хүнсний соданы бөмбөлөг юм. Энэ нь суултуурыг цэвэрлэж, гялалзуулаад зогсохгүй сайхан үнэртэй болгоно. Бэлтгэхэд ч хялбар бөгөөд таниас 15 минут л шаардах юм.

Энэхүү бөмбөлгийн гол орц бол яахын аргагүй нимбэг юм. Гэхдээ нимбэг жимс биш, нимбэгний хүчил байхад л хангалттай. Нимбэг нь нян бактерийг устгаж, суултуурыг гялалзуулах үүрэг гүйцэтгэнэ.

Зөвхөн суултуурыг цэвэрлэх биш сайхан үнэртэй болгохын тулд танд эфирийн тос хэрэг болно. Ямар ч үнэртэй байсан болох учир өөрийн дуртай төрлийн эфирийн тосоо сонгож, бөмбөлөг хийх орцонд нэмээрэй.

Одоо харин дараагийн орц бол хүнсний сода юм. Хүнсний сода, нимбэг хоёрын харьцаа 3:1 байна. 3 халбага хүнсний сода хийлээ гэхэд 1 халбага нимбэг хийх хэрэгтэй гэсэн үг. Үүний дараа эфирийн тосноосоо цөөн хэдэн дуслыг хийж зуурах хэрэгтэй.

Зуурмагаа жижиг бөөрөнхий хэсгүүдэд хувааж тавина. Үүнийгээ оройдоо хонуулж хатаах хэрэгтэй.

Хатаж бэлэн болсон бөмбөлгөө шилэн саванд хийж хадгалаарай. Үүнээсээ ганц ширхгийг суултуурдаа хийхэд л хангалттай. Суултуур өөрийгөө цэвэрлэж ариутгах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!