Өнгөө алдсан алт, монетан эдлэлээ цоо шинэ мэт болгох аргыг сураад аваарай!

Эмэгтэй хүн бүрт хайрлаж, хадгалж явдаг гоёл чимэглэл гэж байдаг. Мэдээж он цаг урсан өнгөрөхийн хэрээр тэдгээр гоёл чимэглэл, алтан монетан эдлэлийн өнгө зүс алдагдаж эхэлнэ. Энэ үед та юу хийх хэрэгтэй мэдэх үү? Мэдээж шууд гаргаад хаячихгүй нь тодорхой учир өнгийг нь сэргээх арга хайх болов уу? Тэгвэл таны хайж байгаа арга энд байна. Маш хялбар аргаар та өнгөө алдаж, гундсан алт болон монетан эдлэлийнхээ өнгийг сэргээж, цоо шинэ мэт болгож чадах юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Давс – 1 халбага
  • Хүнсний сода – 1 халбага
  • Угаалгын шингэн – 1 халбага
  • Ус – 1 стакан
  • Тугалган цаас

Хэрэглэх арга:

Эхлээд усаа богино долгионы зууханд хийж, 1-2 минут халаана. Тугалган цаасаа хайчилж, аяганы ёроолд тавиарай. Үүн дээрээ халаасан усаа хийж, дээр нь давс, хүнсний сода болон угаалгын шингэнээ хийж хутгана.

Одоо өнгөө алдсан алт, монет болон мөнгөн эдлэл, гоёл чимэглэлээ бэлдсэн усандаа хийж, 5-10 минут байлгана. Товлосон цаг болоход уснаасаа авч, хүйтэн усаар зайлаад, зөөлөн даавуугаар арчиарай. Ингээд таны гоёл чимэглэл яг л цоо шинэ мэт болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!