Хоёрхон орцтой цай уугаад сарын дотор 14кг хаях арга

Өнөө цагт хүн болгон л эрүүл хооллолтыг дэмждэг болсон. Түүнийхээ хажуугаар эрүүл аргаар турж, жингээ хасахыг эрхэмлэдэг билээ. Тэгвэл бид танд урьд өмнө нь хэний ч сонсож байгаагүй, хамгийн эрүүл, үр дүнтэй, хялбар аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та заавал туршиж үзээрэй.

1. Жин хасахын тулд юу хэрэгтэй вэ?

Өөх тос шатаахад эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, калори шатаах гэсэн 3 үндсэн зүйл хэрэгтэй. Тэгвэл шанцай болон лаврын навч нь тус тусдаа үрэсвлийн эсрэг үйлчилгээтэй, мөн хоол боловсруулалтанд сайн нөлөө үзүүлдгээрээ алдартай юм.

Дээрх хоёр хүнсийг хольж, цай болгож уувал калори шатаж, цусны эргэлт сайжирдаг. Ингээд богино хугацаанд жин хасдаг байна.

2. Шанцай

Шанцай бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг халуун ногоо юм. Сайхан үнэр, самар шиг амтаараа хүмүүст таашаагддаг бөгөөд саяхан эрдэмтэд шанцай нь хэвлий хэсгийн өөх тосны шингэцийг удаашруулж, жин хасахад тустай болохыг нотолсон байна.

Мөн цусан дахь сахарын хэмжээг 29% хүртэл бууруулдаг бөгөөд санаа сэтгэлийг тайвшруулдаг тул хүн хоол идэж байхдаа биедээ калори шингээх нь багасдаг аж. Шанцай хүний биед орохоороо химийн урвалыг түргэсгэж, цусны эргэлтийг хурдасгадаг. Түүнээс гадна дараах ач тустай юм.

  • Чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ.
  • Эрдэс бодис, антиоксидантаар баялаг.
  • Нян болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.
  • Цусан дахь холестролын түвшинг тогтворжуулна.
  • Тайвшруулах үйлчилгээтэй.
  • Үрэвсэл дарна.
  • Өвчин намдаана.

3. Лаврын навч

Лаврын навч нь хоол шингээж, гэдэс, хэвлийн хаванг буулгаж, өвчин намдаадаг. Мөн хүний бие, бөөрөн дэх шингэнийг боловсруулж, ялгаруулдаг билээ. Лаврын навч хэрэглэснээр хүний бие дэх илүүдэл шингэн гадагшилж, цусны эргэлтэнд муу нөлөө үзүүлдэг элдэв хүчил, төмөр зэргийг ялгаруулдаг. Ингэснээр элгийг эмчилж, тулуй өвчнөөс сэргийлдэг байна. Мөн дараах нөлөөг үзүүлдэг.

  • Халдварын эсрэг нөлөөтэй,
  • Цэр ховхлоно,
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй,

4. Цайгаа хэрхэн бэлдэх вэ?

Орц:

  • 1 литр ус
  • 2 ширхэг шанцай
  • 5 ширхэг лаврын навч

Бэлдэх заавар:

Саванд ус хийн буцалгаж, шанцай, лаврын навчаа хийнэ,

Ус буцалмагц галаа зөөллөн, дахин 15 минут буцалгана. Дараа нь галаа унтрааж, цайгаа хөргөөрэй.

Уух заавар:

Өлөн элгэн дээрээ 1 аяга цай ууна. Өдөр нь 2 аягыг ууна. Гэхдээ өдөр болгон уух хэрэгтэй юм.

Анхааруулга

Шанцайд “кумарин” гэгч бодис агуулагддаг. Энэ бодисыг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хор болдог тул шанцайгаа орцын дагуу хэрэглэх нь чухал юм. Мөн жирэмсэн, ходоодны шарх, салслаг бүрхэвчийн үрэвсэлтэй болон антибиотик хэрэглэж буй хүмүүс хэрэглэж болохгүйг анхаараарай.

Цайгаа хэрхэн бэлдэх вэ?

Шанцайг англиар “сinnamon”, оросоор “корица” гэдэг. Манай супермаркетуудын хоол амтлагчны тасгуудад ихэвчлэн орос нэрээрээ худалдаалагддаг билээ. Мөн шанцай нь, нунтаг эсвэл холтсон гэсэн хоёр янз байдаг. Дээрх зөвлөгөөнд холтсон шанцайнаас 2 ширхэгийг ашиглах юм. Эцэст нь хэлэхэд та дээрх цайг заавал ууж, эрүүл аргаар жингээ хасаарай. Мөн найз нөхөддөө дуулгахаа мартав аа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!