5 хүүхэдтэй Англи ээж инстаграмыг шуугиулж байна!

Эмэгтэй хүн бүр хүүхэд гаргаж эх хүн болдог жамтай. Энэ нь бурхнаас тэдэнд хайрласан хамгийн үнэтэй бэлэг билээ.

Харин  тэрхүү нандин бэлгээ өсгөж хүмүүжүүлэх, эрүүл энх байлгах гэж ээж нар маань өөрийгөө гаргуунд гаргаж, үмх мах олдсон ч хүүхдэдээ л гэдэг.

Ингэж бусдын төлөө зүтгэж явсаар ихэнх ээжүүд маань эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч чадалгүй таргалж, өөртөө итгэх итгэлээ алддаг.

Тэгвэл олон хүүхэд төрүүлсэн ч, биеийн галбираа алдалгүй хадгалж, улам бүр халуухан болсоор байгаа нэгэн бүсгүйг танилцуулъя. Ээж та ч бас түүнээс урам зориг авч, өөртөө цаг гаргаж байгаарай.

34 настай Британи бүсгүй Симон Гейтли нь таван хүүхдийн ээж бөгөөд том охин нь 9 настай. Хэдий таван хүүхдээ өөрөө тээж, төрүүлсэн ч, гоолиг бие галбир нь олны харцыг яахын аргагүй татдаг.

Олон хүүхэдтэй учир тун ч зав муутай байх тул тэрээр өглөө эртлэн 5 цагт босч, дасгал хөдөлгөөн хийдэг байна.

Өглөөний дасгалаа хийсний дараа хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлтгэх бөгөөд тус тусын цэцэрлэг сургуульд хүргэж өгөөд ахин дасгалаа хийнэ.

Түүний хувьд эрүүл хооллолт юу юунаас илүү чухал аж. Хүүхдүүддээ ч мөн аль болох эрүүл, тэжээллэг хоол хүнс өгөхийг хичээдэг болохоо тэрээр үргэлж дурддаг.

Үзэсгэлэнт бүсгүй маань анхны охины төрүүлсний дараа одоо байгаагаасаа 3 дахин их жинтэй болж, хэн ч хараад танимгүй өөрчлөгджээ.

Энэ бүхэн бүсгүйг сэтгэл санааны дарамтад оруулж, өөртөө гутрах, итгэлгүй болох зэрэг шинжүүд гарч эхэлсэн байна. Харин энэ үед түүний дэргэд нөхөр нь байж, үргэлж урам зоригоор тэтгэсний эцэст бүсгүй жингээ хасч чадсан гэдэг.

Тэрээр өөртэйгээ адил ээжүүдэд хандан: “Эмэгтэй хүн өөртөө бага ч атугай цаг гаргаж чадвал, жингээ хасах, гоолиг биетэй болох зэрэг нь ердөө л цаг зуурын асуудал байдаг.

Эх хүн ердөө л хүүхдүүд минь сайхан явж байвал, би хамаагүй ээ гэх бодлоор өөрийгөө зөвтгөдөг. Гэхдээ энэ бүхний эцэст хэн хожно гээч! Хэн ч биш.

Та өөртөө итгэлгүй болно, өмсдөг хувцаснууд таарахаа больно, нөгөө өхөөрдөм хөөрхөн царай ч байхгүй болно. Таны төлөө та л явахаас, өөр хэн ч биш. Хэн нэгэн ирж намайг тураана гэж хүлээж суултгүй, яг одооноос эхлэ!”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!