Селена Гомез “Би байгаагаараа төгс” хэмээн өөрийн бие галбирыг хүлээн зөвшөөрч, гоо сайхны стандарт ойлголтыг халахыг уриалжээ

Нийгмийн сүлжээнд өөгүй мэт филтертэй зургууд эмэгтэйчүүдэд гоо сайхны хэвшмэл ойлголт төрүүлж, өөртөө итгэлгүй нэгэн болоход ихээр нөлөөлж байдаг. Харин энэ асуудалд дуучин, жүжигчин Селена Гомез өөрийн байр суурийг илэрхийлж, уг стандартад заавал нийцэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Тиймээс энэ удаад эмэгтэйчүүддээ өөрийнхөөрөө байх нь хамгийн гайхалтай гэдгийг ойлгуулах зорилгоор Селена Гомезын үзэл бодлын нэгээхэн хэсгийг танилцуулах гэж байна.

Бүх зүйл цомгийн хавтасны зургаас эхэлсэн

Селена 2015 онд “Revival” цомгийнхоо хавтасны зургийг авхуулсны дараа, гоо сайхны тогтсон үзэл бодол түүний дургүйцлийг нэлээд хүргэсэн бөгөөд тухайн үедээ нөхцөл байдал буруугаар эргэж байна хэмээн бодоод сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээнд хүртэл хамрагдаж байжээ.

“Жингийн тал дээр маш ихээр эргэлздэг”

2015 оноос хойш 5 жилийн дараа тэрээр “Rare Beauty” хэмээх нүүр будалтын шинэ цувралаа гаргахдаа “Би жингийн асуудалд бусдаас өөр үзэл бодолтой” гэж Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд аль хэдэн жилийн өмнөөс л махлаг байх нь энгийн үзэгдэл гэдгийг ойлгох ёстой байсанаа нэмж хэллээ.

“Аз жаргалтайгаар одоо цагтаа оршиж, илүү олон хүмүүстэй харилцдаг болсон”

Селена 2017 оноос хойш сошиал ертөнцөөс холдож эхэлсэн ба 2019 онд Канны кино наадамд ярилцлага өгөхдөө, цахим сүлжээ нь нийгэмд ямар их аюултай болохыг тайлбарлаад, үүнгүйгээр түүний амьдрал илүү аз жаргалтай болж хүмүүстэй ч тэр өмнөхөөсөө их холбоо тогтоодог болсон тухайгаа олонд танилцуулжээ. Мөн дуучин бүсгүй “Good morning America” сэтгүүлд интернэтээс холдсон нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар яриа өгчээ.

Селена Гомез түргэн хоолонд тун дуртай

Селена өөрийн инстаграм дахь фен хуудсандаа “Би туранхай байхыг хичээх ёстой ч Jack in the box дээр очоод 4 тако, 3 өндөгний ороомог, халуун ногоотой тахиан махтай сендвич авчихлаа. Гэхдээ яг үнэндээ жиндээ огт санаа зовохгүй байна, би одоо байгаагаараа төгс” гэж хэлсэн Тик Токын бичлэгээ хуваалцсан байна.

Тэрээр шүтэн бишрэгчдэдээ аливаа зүйлд шүүлтүүртэй хандахыг зөвлөлөө

Алдарт дуучин хуурамч, бодит бус байх стандартыг үгүй хийж, юм бүхэнд үнэнч хандахыг хүсдэг учраас шүтэн бишрэгчиддээ ч тэр дээрх зөвлөгөөг өгч “Төгс биш байх нь сул тал бус, харин ч хүч чадал” гэдгийг сануулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!