Эвдэрхий хүнийг бүтэн болгосон бяхцан охин: Rokit Bay-ийн хайр цацарсан гэр бүл

Нэгэн үе Монголын урлагийн өнгө төрхийг тодорхойлж явсан реппер Рокит Бей буюу Пуужин Баяраа. Түүний хийсэн дуу бүр тэр даруй хит болж, үргэлж шилдэг хэмээн цоллуулж явсан билээ. Нэг өдрийн хаанаар эхэлж, Эвдэрхий хүнээр цойлж гараад өнөөдөр тэр Хязгааргүй хэмээх уран бүтээлээ олны сонорт хүргэлээ. Тус уран бүтээлийг өөрийн эхнэр болох Анутай хамтарч, клипэндээ хүүхдүүдээ тоглуулсан нь хүмүүст ихэд таалагдсан бөгөөд youtube хуудаснаа нийтлэгдээд ердөө 10 цаг болоход хэдийн 200 мянган үзэлт давжээ. Гэр бүл, үр хүүхэд ямар үнэ цэнэтэй болох, тэд хүний амьдралыг хэрхэн өөрчилж, ямар их аз жаргалыг авч ирдэг болохыг тус дуунаас ойлгож мэдрэх боломжтой. Маш их хайр, маш их аз жаргалыг тус уран бүтээлээс та эрхгүй мэдрэх болно.

Рокит Бей хөгжмийн ертөнцөд хөл тавьсан цагаас хойш нийтдээ 3 студио цомог гаргаж, 4 кинонд гол дүр бүтээсэн чадварлаг нэгэн. Харин түүний ур чадвар үүгээр зогсоогүй юм. Реппер залуу маань Онцц Дүмд хэмээх анимейшн гаргаж, ёстой л шуугиан тарьсан төдийгүй сүүлд Fragile буюу Хэврэг нэртэй компьютерийн тоглоом гаргасан билээ. Мөн Авьяаслаг Монголчууд шоунд 3 улиралын турш шүүгчээр ажиллаж, ёстой л олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Монголд од гэж байдаг бол тэр нь яахын аргагүй Рокит Бей.

Харин түүний завгүй амьдрал, дуу хөгжмөөс өөрийг мэдэхгүй ертөнцөд гэрэл нэмэн орж ирсэн эхнэр Ану. Загвар өмсөгч, make up артист бүсгүйн тухайд дуучин Баярцэнгэлтэй хамтран Holy Doly дууг дуулснаар, хүмүүсийн танил болсон билээ. Хосууд чимээгүйхэн болзож явсаар, бяцхан гүнжийн аав ээж болж буйгаа зарласан нь ёстой л том мэдээ болсон. Рокит Бей-ээс ахиж гунигтай, эмо дуу авахгүй нь дээ гэх фенүүд, краш минь аав болох нь гэж битүүхэн харамлах охидууд, ямар сайхан мэдээ вэ гэж аз жаргал хүсэх хүмүүс.

Тэдний гэр бүл өдгөө ам бүл 4. Ааряа, Данте гэх өвөрмөц нэртэй, өтгөн хөмсөг, хар нүд болсон царайлаг хүүхдүүд нь ёстой л аав ээжийгээ өвчсөн мэт дуурайж төржээ. Тэдний жаргалтай гэр бүл “Rokit Family Stories” нэртэйгээр youtube хуудаснаа влог оруулдаг бөгөөд өдөр тутмын амьдрал, аялал, хөгжилтэй чалленжуудыг хуваалцдаг. Рокит Бей-ийн инстаграм хуудсаар зочилбол шууд л бяцхан үрс, үзэсгэлэнт эхнэрийнх нь зургууд угтана. Энэ бүгдээс хальт харахад л түүнийг ямар сайн аав, халамжит нөхөр болохыг илхэн мэдэж болох юм. Олон хосуудад үлгэр дууриалал болсон сайхан гэр бүлд аз жаргал хүсье.

Түүний сүүлд гаргасан Хязгааргүй дууг сонсохыг хүсвэл энд дараарай. 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!