Танд ердөө 60 секунтын дотор нам унтах аргыг зааж өгье! Үүнийг хэрэгжүүлээд нойргүйдэлд баяртай гэж хэлээрэй

Өнөөгийн завгүй, стресстэй нийгэмд бид шөнөдөө тайван амгалан унтаж амарна гэдэг боломжгүй зүйл мэт… Судлаачдын үзэж байгаагаар улс орнуудын насанд хүрэгчдийн ердөө 41% нь л өдөрт 7-8 цаг унтаж чаддаг байна. Хэрэв үргэлжийн бухимдалтай, стресстэй байдаг бол таныг унтаж байхад ч тархи амрахгүй, сэрсэн ч хагас нойрмог, ядарсан босож ирдэг. Харин энэ арга танд шөнийн турш тайван амгалан нойрсоход тусална.

1. Таныг унтаж амарч байх үед, биеийн бүх эд эсүүд шинэчлэгдэж байдаг. Ингэснээр дараа өдрийн өглөөг эрч хүчтэй угтахад тусалдаг гэсэн үг юм. Гэтэл стресс, уур бухимдал, өдөр тутмын амьдралын дарамт нь эд эс шинэчлэгдэх боломж бололцоог олгодоггүй. Унтаж байхад дунджаар биеийн 700 орчим эд эс шинэчлэгддэг хэмээх судалгаа байдаг.

2. Хэрэв нойргүүдэл удаан хугацаанд үргэлжилбэл, эрүүл мэндийн асуудал, сэтгэцийн эмгэг, цусны даралт ихсэх, хавдар, зүрхний эмгэг гэх мэт асуудлууд түгээмэл тохиолдоно. Мөн эдгээр нь биеийн эсэргүүцэл, дархлааны системийг эргэн сэргэхгүйгээр гэмтээж байдаг аж. Иймд та унтахаас 1 цагийн өмнө эерэг мэдээлэл, сайн сайхан зүйлсийн тухай бодож, стрессээс өөрийгөө хол байлгахыг хичээгээрэй.

3. Юун түрүүнд унтахын өмнө хамраа сайтар цэвэрлэж, амьсгалахад ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгаарай. Мөн нэмэлтээр олон төрлийн дусаалга хэрэглэж болно. Хэрэв таны хамар битүү бол тархи сайн амарч чадахгүй, өглөөд ядарсан босож ирнэ.

Ингээд танд түргэн унтахад туслах дасгалыг зааж өгье!

  • Хэлээ дээд шүднийхээ ар хэсэгт хүргээрэй. Ингээд чадах чинээгээрээ амаа ангайж, хэлний үзүүрийг урагш сунгаж өгөх хэрэгтэй.
  • Дараа нь хэлний үзүүрээ сунгаж, хамрынхаа үзүүрт хүргэхээр сайтар сунгаж өгөөрэй. Ойролцоогоор 4 удаа давтаж хийнэ.
  • Дараа нь 7-тоонд энэ үйлдлээ барих хэрэгтэй.
  • Дээрх дасгалуудыг 3-дээш удаагийн давтамжтай давтах хэрэгтэй. Ингэснээр таны амьсгалын систем чөлөөлөгдөж, амран хэдэн секунтээс хэдэн минут хүртэлх хугацаанд бат бөх амарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!