Нүүрээ будахаа боливол гарах 5 өөрчлөлт
Өдөр бүр нүүрээ будах нь мэдээж арьсыг түгжих, амьсгалахгүй байлгах сөрөг нөлөөтэй. харин гэртээ байнга байдаг, нүүрээ будах шаардлагагүй эмэгтэйчүүдэд дараах өөрчлөлт гарч байдаг байна.
1. Нүхжилт багасна
Угийн нүхжилттэй арьсыг тос, өө дарагч ихтэй суурь крем, будаг түгжигчээр тагласнаар нүхжилт бүр илүү томорч байдаг. Харин нүүрээ амрааж, будаггүй хэд хоног байвал нүхжилт багасаж байгааг та анзаарах болно.
2. Арьс байгалийн жамаараа эдгэрнэ
Батга, нүхжилт, сэвх, нөсөө толбо, улайлт, хуурайшилт зэрэг нь нарны хэт ягаан туяа, зузаан будалт, тохирохгүй будгийн хэрэгсэл зэргээс үүдэлтэй байж болдог. Харин арьсаа амьсгалуулж, чийгшил өгснөөр арьс амарч, батгаших нь багасч, дараагийн нүүр будалтыг хүлээн авахад бэлэн болдог.
3. Бага зэрэг хуурайшиж мэднэ
Нүүрээ байнга будах нь заримдаа салхи, нарны туяа болон гадны нөлөөнөөс хамгаалж байдаг. Харин нүүрээ будахгүй байснаар нүүр хуурайшиж, чийгээр дутаж болно.
4. Нарны туяанд илүү өртөнө
Нарны тосноос гадна энгэсэг, суурь крем зэрэг нь нарнаас хамгаалах давхар үйлчилгээтэй байдаг учраас арьсыг хөгширч, үрчлээтэхээс хамгаалж байдаг. Иймээс нүүрээ будахгүй гадагш гарах нь арьс нарны туяаг шууд шингээж хөгшрөх явцыг хурдасгана гэсэн үг.
5. Та өглөөд 30 минут илүү унтана
Нүүрээ угаах, цэвэрлэх, нүүрээ будах зэрэг нь өглөөний 30 минутыг өлхөн авна. Яг үнэндээ сайн нойр авах тусам арьс илүү гэрэлтэж, булбарай болдог тул хааяа ч гэсэн хүнд нүүр будалтыг хойшлуулж, хөнгөн make-up хийж байгаарай.