Хүзүү нь хөшиж өвддөг хүмүүсийн 95% нь эдгээр дасгалуудын ачаар цоо эрүүл болсон. Ердөө 5 минут л хангалттай!
Хүзүү хөшиж өвдөх нь ихэвчлэн, суугаа ажил эрхэлдэг хүмүүс болон хүнд зүйлсийг өргөдөг, ачаалалтай ажилладаг хүмүүст түгээмэл тохиолддог. Энэ үед ердөө 5 минутыг өөртөө зарцуулж, хүзүүний өвчинг намдааж болдог. Түүнчлэн үдэш унтахдаа аль болох тав тухтай байрлалаар, өндөр бас нам ч биш дэрийг сонгон унтах хэрэгтэй. Ийнхүү мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
Дасгал 1
Толгойгоо зүүн тийшээ эргүүлж, аажим аажмаар эрүүгээ эгц болгоно. Шилжих байрлал тус бүрээ 2 секунт барих хэрэгтэй бөгөөд толгойгоо баруун тийш эргүүлнэ.
Дараагийн удаа эсрэг чиглэлээс хийх хэрэгтэй бөгөөд мөн 2 секунт хүртэл хугацаагаар барьж өгөөрэй.
Дасгал 2
Хоёр гараараа чагтан барьж, шилэн хүзүүгээ барина.
Ингэхдээ шилэн хүзүүгээ барьсан гараа урагш түрж, харин толгойгоо аль болох хойшоо гэдийлгэх хэрэгтэй.
Мөн 10-20 удаа давтаж хийхэд хангалттай.
Дасгал 3
Зүүн гараараа хацар, шанаан тус газраа дарна. Энэ үед толгойгоо эсрэг чиглэлд налуулж өгөөрэй.
Дараа нь эсрэг чиглэлд давтах хэрэгтэй.
Тус дасгалыг 10-20 удаагийн давтамжтай хийнэ.
Дасгал 4
Эрүүгээ хоёр гараараа тулж өгнө. Харин үүний дараа эрүүгээрээ аль болох доошилж өгөөрэй!
Харин дараа нь мөн л гараараа эрүүгээ тулсан хэвээр байх бөгөөд, энэ үед толгойгоо хойшоогоо гэдийлгэж өгнө.
Ойролцоогоор 10-20 удаа давтаж хийнэ.
Дасгал 5
Зүүн гараа толгой дээрээ тавьж, толгойгоо даран зүүн тал руугаа гилжийлгэнэ. Ийнхүү 20-30 секунт дасгалын байрлалыг хадгалах хэрэгтэй.
Эсрэг талдаа мөн ижил хийж өгөөрэй.
Ингэхдээ 3 удаагийн давтамжтай хийхэд хангалттай.
Дасгал 6
Шилэн хүзүүгээ 3-5 минутын турш барьж, иллэг хийж өгөөрэй. Энэ нь таны өдрийн ажилласан алжаалыг тайлж, тав тухтай амрахад тусална.