220/180 хүртэл даралт нь өндөрсөж байсан өвөө минь энэ аргаар даралтаа тогтворжуулсан

Өвөө минь даралт өндөртэй. Багахан хөдлөхөд л даралт нь ихсэж хэцүүддэг. Тийм болохоор тэтгэвэрийнхээ хамаг мөнгийг л эмчилгээнд зориулж, олигтой эдгэрсэн юмгүй гэртээ хэвтдэг байлаа. Энэ бүхэн хэцүү зүйлсийг хэрхэн шийдвэрлэх тухай удаан толгойгоо гашилгасан ээж минь өвөөгийн даралтыг тогтворжуулах нэг аргыг сурсан юм.

Та заавал хүчтэй эм бэлдмэл хэрэглэлгүйгээр цусны даралтаа буулгах боломжтой. Өвөө маань энэ аргыг ашиглаж, даралтаа 130/90 дээр барьж чадсан төдийгүй өнөөг болтол эрүүл саруул, энх тунх амьдарч байгаа.

Жор 1

  • Нимбэг
  • Ус

Нимбэгний шүүсийг нэг аяга бүлээн усанд хийнэ. Өдөр бүр өглөөний хоолны өмнө энэ шүүсийг уугаарай.
Нимбэг нь зүрх судасны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх бөгөөд судсыг цэвэрлэж, даралтыг бууруулах аж.

Жор 2

Сармис нь цусны даралт ихсэлтийг багасгахад ихээхэн үр дүнтэй байдаг. Тус хүнсний ногоо нь хортой бодисыг биеэс гаргах, муу холестерины түвшинг бууруулахад тусалдаг “хүхрийн нэгдэл” юм. Мөн азотын исэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цусны даралтыг хянана. Цусны даралтаа тогтворжуулахын тулд өглөө бүр өлөн дээрээ нэг ширхэг сармис, орой орондоо орохоос өмнө тал сармис идээрэй.

Жор 3

  • Алимны цуу – 1 халбага
  • Хүнсний сода – 1/8 халбага
  • Ус – 1 стакан

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ өдөрт 2 удаа ууж байгаарай. Алимны цуу нь кали, кальци, магни зэрэг олон төрлийн найрлагатай байдаг. Энэ нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Эдгээр эрдэс ба амин дэмүүд цусны даралт буурах, цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!