Олон хүмүүсийн хэвлийн таргалалт, харвинг ердөө 3 долоо хоногийн дотор арилгасан шидэт дасгал: Маш амархан бас хурдан!

Хэвлийн таргалалт, харвин үүсэх нь хүний гадаад үзэмжийг үгүй хийж, өөртөө итгэх итгэлийг нь ч мөн бууруулдаг. Хүссэн хувцсаа өмсөе гэвч, өнөө л гайтай харвин бүхнийг орвонгоор нь эргүүлээд хаячихдаг. Иймээс та бидний танилцуулах дараах дасгалыг нэг хийгээд үзээрэй. Танд таалагдана гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.

1. Эхлэл

Эхлээд та хоёр хөлөө нийлүүлэн, цэх зогсоорой. Энэ үед таны хоёр гар ташаан тушаа байрлалтай байх ёстой.

2. Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав

Харин дараа нь яг энэ авсан байрлалаасаа хоёр хөлөө сунган, мөрнөөс илүү хэмжээтэй зайг авах хэрэгтэй.

3. Суулт

Харин дараа нь ташаан дээр байсан гараа хоёр гуян дээрээ авч,  хөл дээрээ хагас сууж өгнө.

4. Цээжээ эргүүлэх

Ингээд сүүлийн байрлалаас баруун мөрөө эхэлж урагш нь дарж тонгойно. Энэ үед та хэвлийн булчин чангарч байгааг мэдэрнэ.

5. Урьдын байрлал

Харин дараагийн мөрөндөө хийхийн өмнө та урьдын байрлалдаа шилжих хэрэгтэй. Давхар гуяны булчин чангарч байгааг та мэдрэх болно.

6. Зүүн мөр

Харин дараа нь та баруун мөрөндөө хийсэн шиг зүүн мөрөндөө яг ижилхэн давтаж хийгээрэй. Та дээрх дасгалуудыг нэг талдаа 10 байхаар тооцож 2 удаагийн давтамжтай хийвэл үр дүнгээ өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!