Хүмүүс манайхныг мөнхийн ус уучихсан юм уу? гэж гайхдаг. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ энэ маскыг хэрэглэж, үрчлээсээс салсан

Эрүүл арьс бол манай гэр бүлийн хувьд эрүүл биетэй л адил үнэ цэнэтэй. Тийм учраас бид арьсандаа их анхаарч, нэгэн нууц жороор маск бэлтгэж хэрэглэдэг. Бидний тэрхүү нууцыг үл мэдэх хүмүүс яаж ингэж үрчлээсгүй, гоё арьстай байж чаддаг юм бэ гээд ам уралдан асууж балмагддаг шүү.

Бидний нууц тун ч энгийн. Зарим хүмүүс ердөө энэ гэж үү? гээд итгэж ядаад байдаг.

Орц:

  • Кокосын тос – 110 гр
  • Зуун настын шүүс – 100 гр
  • Лаванда эфирийн тос

Хийх арга:

Бүх орцуудаа хольж сайтар хутгана. Үүнийгээ шилэн саванд хийж, харанхуй сэрүүн газар хадгалах хэрэгтэй.

Хэрэглэх арга:

Нүүрээ угааж цэвэрлэсний дараа бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, жигд тойрог хэлбэрээр иллэг хийнэ. 15 минут байлгасны дараа бүлээн усаар нүүрээ угаагаарай.

Энэхүү маск нь арьсанд хангалттай хэмжээний чийгшил өгч, үрчлээсийг бага багаар бүдгэрүүлэх төдийгүй эцэстээ ямар ч үрчлээсгүй толигор өнгөлөг арьстай болох юм. Та үүнийг өдөр бүр түрхэж хэрэглээрэй. Тун удахгүй гайхалтай үр дүн өгч, таны арьсыг гэрэлтүүлнэ.

Та энэхүү маскыг үсэндээ ч мөн тэжээл өгөх зорилгоор ашиглаж болно шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!