Нүдний харааг илэрхий сайжруулах 6 дасгал: Нүд нээгдэх шиг л болно гэж мэд!

Техник технологи хөгжихийн хэрээр бид гар утас, компьютертэй илүү их цагийг өнгөрүүлэх болж, нүдний хараа дагаад муудсаар байна. Гэвч шинжлэх ухааны арвин их ололт, эмч нарын ур чадварын тусламжтай та өнөө үед илрээд байгаа ихэнхи өвчин, зовиурыг төвөггүйхэн даваад гарчих боломжтой болсон билээ. Та дараах дасгалыг тогтмол хийж хэвшсэнээр нүдний хараагаа сайжруулж чадна.

1. Нүдээ анивчих

Та 2 минутын турш нүдээ анивчаарай. Ингэснээр цусны эргэлт түргэсч, нүдийг амрааж, алжаал тайлна.

2. Нүдээ дарах

Гарынхаа алгыг хооронд нь хавсарч бүлээсгэж байгаад хоёр нүдээ дараарай. Ингээд 30 секунт орчим болох хэрэгтэй. Өдөрт 4-5 удаагийн давтамжтай хийвэл сайн.

3. Нүдээ цагийн зүүний дагуу эргүүлэх

Цагийн зүүний дагуу нүдээ эргэлдүүлнэ. Завсарлага аваад 5-6 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй.

4. Баруун зүүн, дээшээ доошоо

Нүдээ баруун зүүн, дээшээ доошоо чиглэлээр хоёр нүдэндээ ээлжлэн хийнэ. Мөн тойрог хэлбэрээр хөдөлгөх хэрэгтэй. Энэ маягаар өдөрт 4-5 удаагийн давтамжтай хоёр нүдэндээ ээлжлээд хийгээрэй.

5.  Ширтэх

20 минут тутамд 20 секунтын турш ямарваа зүйл рүү ширтэх хэрэгтэй. Ингэхдээ өөрөөсөө дор хаяж 5-6 метрийн алсыг зүйл рүү хараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!