Хэзээ ч үл тоомсорлож болохгүй халуун цаг агаарын аюулгүй байдлын 7 зөвлөмж

Халуун цаг агаарт эрүүл мэндээ хамгаалахын тулд идэж буй хоол хүнс, өмсөж зүүхээс эхлээд бага зэрэг бэлтгэл хийж, дадал зуршлаа өөрчлөх шаардлагатай болдог. Хэт ягаан туяа нь хор хөнөөл учруулдаг учир нарнаас хамгаалах тос түрхэж өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ төдийлөн түгээмэл байдаггүй хамгаалалтын хэлбэрийг “facekini” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бидний нүүр, үсийг хэт ягаан туяанаас хамгаалдаг.

Та бүхэнд халуун цаг агаарт баримтлах ёстой эдгээр зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Усны ойролцоо байхдаа зохицох хувцас өмс

Далай болон усны дэргэд байх нь сэтгэл сэргээж, сэргэг мэдрэмж төрүүлдэг боловч түүний цацруулагч гадаргуу нь хэт ягаан туяаны цацрагийг нэмэгдүүлдэг. Энэ нь арьс, үсийг гэмтээхээс гадна хэт их өртөх нь илүү ноцтой өвчин үүсгэдэг. Тиймээс нарны тос, малгай гэх мэт нарны хамгаалалт нь эдгээр хэт ягаан туяанаас нүүр, үсээ хамгаалахад тусалдаг.

2. Дулааны нэмэлт эх үүсвэрийг унтраах

Аль болох тохь тухтай, сэрүүн байхын тулд гэртээ шаардлагагүй дулааны эх үүсвэрийг багасгахыг оролдоорой. Үүний нэг жишээ бол хэт их дулааныг үүсгэдэг улайсдаг гэрлийн чийдэнгээ солино гэсэн үг юм. Мөн бусад цахилгаан хэрэгсэл нь таны гэрт дулааныг нэмж болно, жишээлбэл, ажиллаж байгаа компьютер эсвэл будаа агшаагч , хоол хийгч ашиглаж байгаа гэх мэт. Өдрийн турш будаа агшаагчийнхаа хэрэглээг хязгаарлаж, сэрүүн байлгахын тулд боломжтой бол цахилгаан хэрэгслийг унтраах хэрэгтэй.

3. Уургаар баялаг үдийн хоолноос татгалзаарай

Далайн гаралтай бүтээгдэхүүн, мах, цагаан идээ зэрэг уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь биеийн температурыг нэмэгдүүлдэг. Учир нь эдгээр хоолыг шингээхэд таны бодисын солилцоонд илүү их энерги шаардагддаг. Үүний оронд өдрийн турш хөнгөн, бага хэмжээтэй хоол идэхийг зөвлөж байна. Өдрийн хамгийн халуун цагт өдрийн хоолондоо уураг ихтэй хоол идэх нь хэт тавгүй байдалд хүргэж болзошгүй юм.

4. Гэртээ байгаа термостатаа багасга

Өдөр хоногууд дулаарч эхэлмэгц биеэ шинэ температурт дасгаарай. Илүү их ус уухын тулд аажмаар уух хэрэгтэй болдог шиг. Судалгаанаас үзэхэд бидний бие зуны халуунд дасахад 2 долоо хоног орчим хугацаа шаардагддаг учир бага багаар бэлтгэх хэрэгтэй.

5. Илүү их дасгал хийж, бага суу

Жилийн турш, тэр дундаа халуунд дасгал хийх нь чухал юм. Усанд сэлэх, дугуй унах гэх мэт аэробикийн дасгалууд нь зуны халуунд биеэ хөдөлгөхөд тохиромжтой. Энэ нь халуун саруудад нозоорохын оронд цусны эргэлтийг эрүүл байлгаж, бие галбираа хэвийн байлгахад тусалдаг.

6. Чихэр ихтэй ундаанаас зайлсхий

Хэдийгээр тэд сайхан амттай байж болох ч, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, хэт их чихэртэй жимсний шүүс нь халуунд бидний биед хор хөнөөл учруулдаг. Элсэн чихэр ихтэй тул эдгээр ундаа нь бидний бие дахь усны агууламжийг бууруулдаг. Үүний оронд мөстэй ус ууж хэвших нь таны биеийг хэт халалт, хуурайшилтаас хамгаалж чадах илүү эрүүл арга байх болно.

7. Нэмэлт тэжээл авах

Зуны халуун саруудад арьсаа чийгшүүлж, эрүүл чийрэг байх нь маш чухал бөгөөд үүнд В витамин болон С-г хэрэглэснээр туслах болно. Эдгээр нэмэлтүүд нь таны биед асуудал тохиолдоход шаардлагатай энергийг нэмэгдүүлэх болно. Витамин В -ийн комплекс нь таны энергийн түвшинг дээшлүүлж, булчингийн эдгэрэлтийг сайжруулж, витамин С нь таны биеийг халуунд тэсвэрлэх, дасан зохицоход тусалдаг.

Та энэхүү зөвлөмжүүдээс аль нэгийг нь туршиж үзэж байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!