Цагаан сарын буузнаас залхаж байна уу? Ердөө 20 минутанд жин хасах, хосгүй амттай пиццагаа хийж идээрэй!

Айлд ч орсон бууз, гэртээ ирсэн ч буузаа идсээр залхаж байна уу. Хэрвээ тийм бол та ердөө 20 минутанд хийж болох, давхар жин хасах амтлаг ногоотой пиццаг хийж идээрэй. Амтны хувьд маш амтлаг тул, танд давхар шинэлэг мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Үүний тулд танд:

  • Хоёрдугаар гурил
  • 3-4 халбага ногоон бүйлс
  • 3-4 ширхэг мөөг
  • 4-5 жижиг улаан лооль
  • бага зэрэг ногоон сонгино хэрэг болно

Гуриландаа тал цайны халбага исгэгч хийгээд, эхлээд сайтар зөөлрүүлж эсгэсний дараа нимгэн илдэж, гурилаа бэлдээрэй. Мөн мөөг болон бусад ногоог маш нарийхан, нимгэн хэрчих хэрэгтэй.

Харин дараа нь улаан лоолийн соус эсвэл ногоон бүйлсийг нухаш болгоод гурилан дээрээ тарааж, түрхэнэ. Дээр нь мөөг болон бусад ногоог тавьж, 190 хэмд 8-10 минут жигнэж болгоно. Мөн өөрийн хүслээр багахан бяслаг болон бусад ногоог нэмж болно.

Тус пицца нь ойролцоогоор 230 ккал илчлэгтэй тул таныг таргалуулахгүй мөн дэглэм барьж байгаа үед ч идэхэд тун тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!