Таныг төгс бие галбиртай болгох Япон дасгал

Сайхан бие галбиртай болох нь эмэгтэй хүн бүрийнх л хүсэл биз дээ. Ялангуяа урин дулаан цаг наашилж, хувцсаа нимгэлж, яах ч аргагүй галбираа бусдад харуулах хэрэгтэй болох учир мөрөөдлийн бие галбираа өөрийн болгохын тулд яг одооноос хичээх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ Японы алдарт төгс бие галбиртай болгох дасгалыг танилцуулж байна. Та үүнийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлээрэй.

Салхиар наадах 

Энэхүү дасгал нь таны цусны урсгалыг сайжруулж, хөл өвдөхөөс сэргийлнэ.

  • Хатуу гадарга дээр доош харж хэвтэнэ.
  • Хөлөө нугалж, зурагт үзүүлсэнтэй ижил нааш цааш савчиж хөдөлгөнө.
  • Хөлийн өсгийгөө өгзгөндөө хүртэл татахыг хичээгээрэй.
  • Өдөр бүр энэ дасгалыг өөрийн чадах хэрээрээ хийх хэрэгтэй.

Навчин дасгал

Тус дасгал нь биеийн хэлбэрийг засч, тархины нугасны эргэлтийг сайжруулна.

  • Дээш харж газар хэвтэнэ.
  • Тайван байхыг хичээж, биеэ мэдрэнэ.
  • Өвдгөө нугалж, хөлийн улаа бүтэн газар тавьна. Энэ байрлалаас хөлөө бага багаар татаж, өгзгөндөө хүргэхийг хичээгээрэй.
  • Дараа нь толгойгоо өргөж, гарын алгаараа өвдгөндөө хүрэхийг хичээнэ. Ингэхдээ нуруугаа газраас хөндийрүүлж болохгүй.
  • Хэрэв гараараа өвдгөндөө хүрч чадсан бол байрлалаа аль болох удаан хадгалахыг хичээ.
  • Эцэст нь буцаад эхний байрлалдаа очих хэрэгтэй.

Завь дасгал

Унжсан гэдэснээс салах, хоол боловсруулах системээ сайжруулах болон даавраа хянахад энэ дасгал тусална.

  • Дээш харж хэвтээд, гараа унжуулж тайван хэвтэнэ.
  • Дөрөв тоолоод, хөл болон биеийн дээд хэсгээ өргөж, гараа тэнийлгээрэй.
  • Ядарч, тэсэхээ болих хүртлээ тус байрлалаа хадгалах хэрэгтэй.
  • 10 удаа энэхүү дасгалыг давтана.

Модны мөчир

Нурууны өвдөлтийг намдааж, цусны урсгалыг нэмэгдүүлнэ.

  • Зогсоо байрлалаас, хөлдөө байж болох том зай авна. Ингэхдээ хөлөө параллель байрлалд байлгаарай.
  • Биедээ анхаарлаа төвлөрүүлж, хөнгөн хоосон мэдрэмжийг авахыг хичээ.
  • Гараа бөөрөн дээрээ байрлуулж, хуруугаараа ууцаа дараарай.
  • Зөөлөн нуруугаа гэдийлгэж, толгойгоо арагшлуул.
  • Гараа амрааж, баруунаас зүүн чигт эргүүлээрэй. Ингэхдээ өөрийгөө модны мөчир л гэж төсөөлөөрэй.
  • Бага зэрэг ядарвал тайван байдалд шилжээрэй.

Голын дэргэдэх тэнгэр

Сэтгэл санааг тогтворжуулж, унжсан гэдэснээс салахад тусална.

  • Дээш харж тайван хэвтэнэ.
  • Гараа толгойныхоо ард тавиарай.
  • Биеийнхээ дээд хэсгийг өргөж, босч сууна.
  • Тус байрлалаас доош тонгойж, өвдгөндөө хүрэхийг хичээ.
  • Чадах хэрээрээ тонгойж, дараа нь буцаад эхний байрлалд очоорой.

Солонго дасгал

Хөл болон нурууны өвдөлтийг намдаана.

  • Нуруугаа тэгшилж зогсоно.
  • Бэлхүүсэндээ зөөлөн иллэг хийгээрэй.
  • Зөөлөн гараа доошлуулж, хөлөндөө хүрэхийг хичээ.
  • Буцаад эхний байрлалдаа шилжиж, зүүн болон баруун тийш зөвхөн цээжин хэсгээ эргүүлээрэй.

Нумын хөвч

Нурууны өвдөлтийг намдааж, гуяны өөхийг шатаана.

  • Өвдгөө нугалж, газар сууна.
  • Хоёр гараараа хөлийн шагайгаа барьж, зурагт үзүүлсэнтэй адил байрлал аваарай.
  • 5 секунд байрлалаа хадгалж, буцаад эхний байрлалдаа очоорой.
  • 10 удаа тус дасгалыг давтаж хийнэ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!