Манай гэр бүлийн хамгийн дуртай хоол: Кока Колатай бүрж шарсан амтат тахиа хийх арга

Хөдөө гадаа, гэртээ, лагерьтаа хийж идэх боломжтой колатай хоолыг хэрхэн хийх талаар “галзуу” зөвлөгөөг өгье. Магадгүй та урьд нь колаг ууж, бас цэвэрлэгээнд ашиглаж болдог тухай мэдээллийг үзэж байсан байх. Гэвч түүгээр хоолыг амтлан хийвэл, маш зөөлөн, чихэрлэг амттай болдог байна. Ингээд зуныг зугаатай болгох амтат хоолны жортойгоо танилцъя.

Орц:

  • Тахианы далавч- 1 кг
  • Гурил- 3 аяга
  • Давс- 1 амны халбага
  • Хар перц- ½ амны халбага
  • Кока кола- 1 аяга
  • Улаан лоолийн соус- ½ аяга
  • Халуун соус- ¼ аяга
  • Сармис- 2 хумс
  • Наранцэцэг эсвэл Оливийн тос- ½ аяга
  • Кока Колатай бүрж шарсан тахианы далавч

Хийх арга:

Эхлээд соусаа бэлдэх хэрэгтэй. Улаан лоолийн соусан дээр кола ундааг нэмж өгнө. Үүнийгээ зөөлөн гал дээр халааж өгөөрэй.

Дээр нь хар перц, давс, сармис зэргийг нэмж, сайтар холино. Бэлэн болсон соусаа 30-40 минут байлгах хэрэгтэй.

Дараа нь тахианы далавчаа саванд хийж, дээр нь гурилаа хийгээд хутгана.

Энэ хооронд хайруулын тавган дээрээ тосоо хийж, тараагаад 350 °С-ийн хэмд 10 минут халаах хэрэгтэй.

Тахианы мөчөө гуриланд жигд бөмбөрүүлээд, хайруулын тавганд тараан шарж өгөөрэй.

Бэлэн болсон тахианы мөчөө халуун соусаар амтлаад бэлэн боллоо.

Кола нь тахианы махыг илүү зөөлөн, амттай болгодгоороо давуу талтай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!