Өндөр даралт, толгойн өвдөлтөөс салахад надад ердөө энэ тусалсан!

Даралт өндөрсөж, толгой өвдөөд дээрээс нь дотор муухайрч, огиудас цутгаад… Ёстой л хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг байх. Энэ бүх зовлонгоос салахын хүслэн болж, төрөл бүрийн эм хэрэглэсэн ч аль нь ч надад тус болоогүй. Үнэндээ энэ төвөгтэй байдлаас салж байвал юу ч хийхэд бэлэн байсан би найзынхаа зөвлөснөөр давсны уусмал ашиглаж үзсэн юм. Харин энэ үнэхээр нөлөөлсөн шүү. Намайг эмчилж чадсан. Тийм ч учраас надтай адил асуудалтай хүмүүстээ туслах зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Буцалсан ус – 250 мл
  • Давс – 2 халбага
  • Боолт, бинт

Хэрэглэх арга:

Усандаа давсаа хийж уусгана. Үүндээ олон давхарласан боолтоо дүрж норгох хэрэгтэй. Тэрнээс өмнө дух болон хүзүү хэсгээ бүлээн усаар угаасан байх ёстойг анхаараарай. Одоо норгосон боолтоо духан дээрээ тааруулан тавина.

Таны толгойны өвдөлт намдаж, даралтаа буурах хүртэл боолтоо авч болохгүй. Би энэ аргаар олон ч удаа даралтаа тогтворжуулж, толгойн өвчинөө намдааж байсан. Хэд хэдэн удаа давтан хэрэглэхээр даралт ч хэвийн хэмжээгээ барьж, толгой ч өвдөхөө больдог юм билээ. Та нар маань ч бас туршаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!