Зөвхөн эмэгтэй хүний биед л тохиолддог хачирхалтай зүйлс

Эмэгтэй хүний биед эрчүүдийнхээс ялгаатай маш олон хачирхалтай бас гайхамшигтай процессууд явагдаж байдаг. Зөвхөн хүүхэд олох, тээх, төрүүлэхээс гадна тархи нь хүртэл өөр зарчмаар ажилладаг гэдгийг бид мэднэ. Тэгвэл үүнээс гадна дараах үзэгдлүүд эмэгтэй хүн болгоны биед явагддаг байна.

1. Өглөө бие тавгүйтэх

Жирэмсэн эмэгтэйчүүд өглөө болгон дотор нь муухайрах, бөөлжис нь цутгахын зэрэгцээ бас гол нь харлаж сэрдэг. Энэ нь гажууд үзэгдэл биш харин ч ургийг эхийнх нь хооллож байгаа мах, махан бүтээгдэхүүний хорноос хамгаалах үйлдэл аж. Хэрвээ жирэмсэн үедээ өглөө болгон бие тавгүйрхдэг бол хүүхэд нь эрүүл чийрэг төрөхөөс гадна ураг зулба аюул бага байдаг гэнэ.

2. Дуу авианд илүү мэдрэг

Ердөө 1 сартай байхаасаа эхлээд охидууд ээжийнхээ хоолойг бусад хүнийхээс ялгаж, таньж сурдаг. Энэ чадвар нь яван явсаар зөвхөн хүмүүсийн хоолойг ялгаж салгах биш худлаа ярьж байгааг ч мэдэх чадвар болон хувирдаг байна.

3. Эрчүүдээс илүү оюунлаг

Эрэгтэй хүний тархины хэмжээ эмэгтэйчүүдийнхээс том байдаг ч, эмэгтэйчүүд тэднээс оюуны чадавхийн хувьд 3 дахин өндөр төдийгүй мэдрэлийн систем нь 30 хувиар илүү нягт холбогдсон байдаг. Тиймдээ ч тархины бүтцээсээ улбаалаад эмэгтэйчүүд нэгэн зэрэг олон үйлдлийг хийж чаддаг аж.

4. Дархлаа өндөртэй

Эмэгтэй хүн 2 Х хромосомтой байдаг бол эрчүүд XY хос хромосомтой байдаг. Харин Х генүүдээс нилээд нь тархины хөгжил үйл ажиллагаатай холбоотой байдаг учраас эмэгтэйчүүд эрчүүдээс илүү дархлаа өндөртэй, хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй бага, мөн сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүдэд өртөх нь ч цөөн байдаг ажээ.

5. Өвдсөн ч амархан эдгэдэг

Эмэгтэйчүүд төрөлтийн аймшигтай өвдөлтийг шүд зуун даван туулдаг бол эрчүүд хамрын ханиад хүрээд л “өнөө маргаашгүй” мэт орондоо хэвтдэг тухай гомдлыг өмнө нь сонсож л байсан биз дээ? Тэгвэл зөвхөн эмэгтэй хүнд л байдаг эстроген дааврын нөлөөгөөр үрэвслийн процессийг түргэн дардаг байгалийн өгөгдөлтэй холбоотой юм. Түүнчлэн эстроген даавар нь хөгшрөлтийн явцыг удаашруулдаг тул эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг.

6. Сарын тэмдгийн өвдөлт

PMS буюу “Pre-menstrual Syndrome” хэмээх ойлголт нь сарын тэмдэг ирэхийн өмнөх биед болон сэтгэл санаанд гарах өөрчлөлтийг хэлдэг. Өсвөр нас болон цэвэршилтийн өмнөх үед энэ нь илүү ихээр мэдрэгддэг бөгөөд батга гарах, толгой өвдөх, хоолны дуршил тогтворгүй болох, үе мөч, булчин шөрмөс өвдөх зэрэг нийтлэр шинж илэрдэг байна.

7. Удирдагчаа сонгох төрмөл инстикт

Эмэгтэйчүүд байгалиасаа л бүлэг болон хуваагдаж, түүн дотроо удирдагчаа сонгох эсвэл удирдагч нь болох эсэхээ амархан аргаар шийдчихдэг. Энэ процесс хэтэрхий хурдан явагддаг тул явц дундаа хагаралдах, маргах зэрэг үйлдлүүд ч гардаг ажээ.

8. Эмэгтэй хүний 2 хөх өөр хэмжээтэй байдаг

10 эмэгтэй тутмын 2-3 нь л адилхан хэмжээтэй хөхтэй байдаг бол үлдсэн нь баруун хөх нь эсвэл зүүн хөх нь нөгөөхөөсөө илүү том байдаг.

9. Сэрэл мэдрэлийн цэг

Эмэгтэй хүний тархийг хэрвээ MRI-д харвал сэрэл хөдлөх болон хоолны дуршил нь хөдөлсөн үед тархины яг нэг хэсэг нь илүү тод харагддаг байна.

10. Жирэмснээс хамгаалах эм эмэгтэй хүний дур булаам байдлыг бууруулдаг

Жирэмснээс хамгаалах эмэнд эр даавар давамгай байдаг тул үүнийг хэрэглэж буй эмэгтэй хүний сэтгэл татам, дур булаам байдал тодорхой хувиар буурдаг гэжээ.

11. Биеийн халуун

“Дандаа даардаг охин” хэмээх дуу хүртэл байдгийг санаж байгаа биз дээ? Тэгвэл эмэгтэй хүний биеийн дундаж дулаан эрэгтэй хүнийхээс 2,7 градусаар бага байдаг. Эмэгтэйчүүдийн булчингийн хэмжээ эрчүүдийнхээс бага байдаг тул биеийн дулаан тархах нь ч удаан байдагтай холбоотой ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!