Бидний мөнгийг луйвардаж байгааг илтгэх 13 зураг

Барааны үнэ өссөн ч бидний орлого өссөнгүй. Гэвч үнэдээ таарсан бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна уу гэхээр өмнөхөөсөө ч дордсон байгаа нь өдөр тутмын худалдан авалтаас илт ажиглагдаж байна. Тухайлбал:

1. Хэмжээ нь томорсон мэт харагдаж байгаа ч адилхан 500 гр.

2. Савлагаа нь хэвээрээ ч чипс нь жижгэрсэн байна.

3. 2016 онд Тоблерон шоколадны үйлдвэр шоколад хоорондын зайг ихэсгэсэн гэж мэдэгдсэн. Гэтэл хуучин савлалтаасаа шоколадны хэмжээ нь 10 хувиар багассан байна.

4. Галд тэсвэртэй гэгддэг “Pyrex” брэндийн шилэн сав хэдэн жилийн өмнөөс халуун ус хиймэгц хагарч эхэлсэн. Энэ нь хямд түүхий эд ашиглаж байгаатай нь холбоотой.

5. Доод талын Марс шоколад 1996 оных, харин дээд талынх нь орчин үеийнх.

6. Орео жигнэмэгийн хэмжээ 35 гр-аар хасагдсан байна.

7. Mars, Twix, Snickers зэрэг амттангуудын үнэ өссөн ч хэмжээ нь эсрэгээрээ жижгэрсээр байгааг та бүхэн анзаарсан байх. Твикс шоколад гэхэд л 2012 оноос хойш 14 жижгэрсэн байдаг.

8. “Lays” чипсний 283 гр, 269 гр-тай нь яг адилхан үнээр зарагддаг. Жингийн зөрүүний хувьд бол харин 5-6 чипс багтах аж.

9. Зарим компаниуд хямдхан, муу материалтай футболкон дээр логогоо хэвлэснээс болоод хэдхэн угаалтын дараа юу ч мэдэгдэхгүй цулгуй болсон дан цагаан футболк л үлддэг.

10. Цэвэр жимсний гэгдэг “Tropicana” жүүс 2 жилийн дотор жүүснийхээ савлагааг багасгасан ч үнийг нь хэвээр үлдээжээ.

11. “Powerade” ундааны хэмжээ 100 гаруй мл-ээр багассан ч үнэ нь хэвээрээ байна.

12. 2014 оны байдлаар Кока-Кола компани 2 литрийн ундаагаа 1.75 л болгосон ч үнэ нь хэвэндээ үлджээ.

13. Өнгөрсөн жил Heinz брэндийн салат амтлагчны хэмжээ 9 хувиар багассан нь үнэ нь бүр нэмэгдсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!