Би дэлгүүрээс кетчуп худалдан авч байгаагүй. Учир нь би өөрөө илүү амттай кетчуп хийж чаддаг

Кетчуп хоолыг илүү амттай болгодог. Тиймдээ ч олон айлууд сонгон хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг шалтгаанаар зарим хүмүүс хэрэглэж чаддаггүй. Тэгвэл үүнийг гэртээ илүү аюулгүй бас амттайгаар хийж сурвал ямар вэ? Миний хувьд өөрөө кетчуп хийгээд л өдөр тутамдаа хэрэглэдэг. Өөрийнхөө энэхүү жорыг та бүхэндээ хуваалцаж байна.

Орц:

  • Улаан лооль – 3 кг
  • Алим – 500 гр
  • Сонгино – 250 гр
  • Алимны цуу – 50 гр
  • Давс – 1.5 халбага
  • Элсэн чихэр – 1.5 аяга
  • Хар перец болон улаан перец – амталгаагаар
  • Сармис – амталгаагаар

Хийх арга:

Улаан лооль болон алимаа хальсална. Сонгиноо ч мөн хальсалж хэрчээрэй. Улаан лооль, алим болон сонгиноо хамт тогоонд хийж чанана. Сонгиноо зөөлөртөл чанаарай. Зөөлөн гал дээр нэг цаг чанаж, улаан лоолийн нухашаа бэлтгэх юм. Дараа нь давс, элсэн чихэр болон хар, улаан перецээ хийж амтлаарай. Эцэст нь алимны цуу болон жижиглэж татсан сармисаа нэмээд, сайтар хутгахад хангалттай. Ингээд л таны кетчуп бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!