Амь настай холбоотой аюултай нөхцөлд таныг аврах аргууд

Хүний амьдралд юу тохиолдож болохыг хэн ч тааж мэдэх боломжгүй. Өнөөдөр  инээгээд явж байгаа ч маргааш хүнд хэцүү, амь эрсдэм үйл явдал ч тохиолдож болно. Тиймээс ямагт бэлтгэлтэй байж, аюултай нөхцөл байдалд хэрхэн амиа аврах талаар мэдлэгтэй байх ёстой. Өнөөдөр та бүхэндээ хамгийн түгээмэл тохиолдож болох аюулаас хэрхэн өөрийгөө аврах зааварчилгааг хүргэж байна.

Хадны ирмэг дээр арай хийн тогтох машинаас хэрхэн амьд гарах вэ?

  • Огцом, ширүүн хөдөлгөөн хийж болохгүй. Гүнзгий амьсгаа аваад тайвнаар юу хийхээ бодох хэрэгтэй.
  • Машины тэнцвэрийг олж хөдлөх хэрэгтэй.
  • Бүх цонхыг нээж, хаалгуудаа онгойлго. Энэ нь бусад зорчигчдод гарах гарцыг нээж өгч байна гэсэн үг.

  • Хэрэв таны хөл тормос дээр байгаа бол хөлөө тормос дээрээс авах гэж яарсны хэрэггүй. Учир нь тормос машиныг хаднаас унахаас сэргийлж байж болох юм.
  • Хойд хаалгаар болгоомжтой буух бөгөөд хөлөө тормос дээрээс авсны дараа аль болох хурдан буух нөхцлийг бүрдүүлж, сандлаа хойшлуулж өөртөө зай гаргаарай.

Мөс руу унасан бол хэрхэн гарч ирэх вэ?

  • Хүйтэн усанд унасан бол аль болох биеэ дээш гаргахыг хичээ. Хүний бие мөстэй усанд 10-45 минутын дотор мэдээгээ алддаг.
  • Тиймээс хурдан ямар нэг алхам хийх хэрэгтэй юм.
  • Биедээ байгаа хүнд жинтэй зүйлсийг гаргаж хая.

  • Уснаас гарахын тулд хэвтээ байрлалд шилжээрэй.
  • Биеийнхээ дээд хэсгийг аль болох уснаас гаргаж ав. Гар, тохойгоо ашиглан мөснөөс барь.
  • Ингээд гулсаж уснаас гарах хэрэгтэй.
  • Уснаас гараад хурдан эрэг рүү очиж, машиндаа орж нойтон хувцсаа солиорой.
  • Цусны эргэлтээ хурдасгахын тулд суниагаарай.

Чонын дайралтаас хэрхэн зугтах вэ?

  • Чоно харсан даруйдаа зугтаж болохгүй. Таныг зугтах юм бол чоно шууд л хөөх болно. Мэдээж та чоноос хурдан гүйж чадахгүй гэдгээ санах хэрэгтэй.
  • Чоно руу ширтэж, өөдөөс нь харж болохгүй. Харцаа доош чиглүүлээрэй.

  • Хэрэв чоно ойртож байвал, гараа дээш өргөж, алгаа ташаад, чанга орил. Энэ нь магадгүй чоныг айлгаж болох бөгөөд танд зугтах боломж гаргаж өгнө.
  • Энэ арга бүтэлгүйтэж, чоно ойртоод байвал өөдөөс нь харсан чигтээ зөөлөн ухраарай.
  • Мод руу авирч, чононоос зугтаж болно.
  • Чонын нүүр рүү чулуу, мод шид. Амьтад энэ тохиолдолд зугтах магадлал өндөр байдаг.

Ойд төөрвөл яах вэ?

 

  • Ойд төөрсөн бол эхлээд тайвширч, хаанаас ирснээ санахыг хичээ.
  • Нэг тогтвортой чиглэлд үргэлжлүүлэн яваарай. Хаана, хэдэн цагт явж байгаагаа тэмдэглэж үлдээ.
  • Хэрэв үнэхээр ямар ч аргагүй болсон бол мөчир цуглуулж, хорогдох байр босгоорой.

Хүчтэй усны урсгалаас хэрхэн гарах вэ?

  • Эргийн шугам руу диагональ сэлнэ. Шууд эрэг рүү сэлж болохгүй. Энэ нь таныг амархан ядраах тул, 45 хэмийн өнцгөөр сэлээрэй.
  • Дээш хараад тайван амьсгал хөвөөрэй.
  • Урсгал дагаж хөвж явсаар та эрэг рүү аюулгүй хүрч чадна.

Могойн дайралтаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

  • Аварга могой тань руу дайрч, биеийг тань ороосон бол сүүлийг нь барьж аваад, хамаг чангаараа хаз. Энэ нь могойг өвтгөж, таныг суллана.
  • Мөн ойр хавьд байгаа том чулууг авч, могойг цохь.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!