Шинэ жилээр найзууддаа өгөхөд хамгийн гоё бэлэг. Гэртээ банны бөмбөлөг хийж сураарай

Ажлын стресс, өдөр тутмын амьдралын асуудлуудаас түр ч болов холдож өөртөө анхаарал тавихыг хүссэн хэн бүхэн энэ гайхалтай банны бөмбөгүүдийг гэртээ хийж хэрэглэх боломжтой. Заавал үнэтэй мэргэжлийн Спа орж цаг, мөнгөө үрэх шаардлагагүй боллоо. Танд 3 төрлийн банны бөмбөг хийх зааврыг танилцуулж байна. Та үүнийг гэртээ гоёмсогоор бэлдэж, найз нөхөддөө шинэ жилийн бэлэг болгон өгөх ч боломжтой.

Кэнди банны бөмбөг

Орц:

  • 1/2 аяга оливын тос
  • 1/2 аяга эрдэнэшишийн цардуул
  • 1 аяга хүнсний сод
  • 1 аяга нимбэгний хүчил
  • Гаатай эфирийн тос
  • Жигнэмгийн хэв (кекс/cupcake-ны хэв эсвэл өндөгний хуванцар сав)

Хийх заавар:

Бүх хуурай орцуудаа хольж хутгана. 1/2 аяга оливийн тосондоо гаатай эфирийн тосоо хийж найруулж хутгана. Ингээд бэлэн болсон хуурай болон шингэн холимогоо хооронд нь хольж зуурч нойтон элс хэлбэрийн болгоно. Бэлдсэн хэвэндээ сайтар нягтруулж, дарж хийнэ. 24 цаг хатаахад таны банны бөмбөг бэлэн болно. Үүнийгээ айхан савлаж бэлгэнд боож, бас өөртөө ч үлдээж хэрэглэхээ мартаж болохгүй.

Лемонтой банны бөмбөг

Орц:

  • 1 аяга хүнсний сод
  • 1/2 аяга нимбэгний хүчил
  • 1/2 аяга эрдэнэшишийн цардуул
  • 3 хоолны халбага далайн давс
  • 2 цайны халбага бүйлсны тос
  • Нимбэгний охь тос (lemon essential oil)
  • Шар өнгийн хүнсний будаг
  • Чимэглэл (хатаасан цэцэг, цэцгийн дэлбээ гэх мэт юу ч байж болно)
  • Бөмбөлөг хэлбэрийн хуванцар хэв

Хийх заавар:

Том саванд хүнсний сод, нимбэгний хүчил, эрдэнэшишийн цардуул, болон далайн давсаа хийж сайтар хольж хутгана. Үүний дараагаар хуурай хольцондоо тосоо хийж сайтар хутгаад хуурай нунтаг үлдээлгүй бүгдийг тослоно гэсэн үг. Хэрэв холимог маань хэт хуурай байвал маш бага усаар шүршиж чийглэж болох боловч хэт их услаж болохгүй. Ингээд хэвэндээ сайтар нягтруулан хийж 2 цаг байлгасны дараа хэвнээс нь салгаж 12 цаг хатааснаар банны бөмбөг маань бэлэн болно.

Стрессийн эсрэг банны бөмбөг

Орц:

  • 2 аяга хүнсний сод
  • 2 цайны халбага хатаасан алтан товч цэцэг эсвэл алтан товч цэцгийн цай ашиглаж болно.
  • 1 цайны халбага лаванда цэцгийн дэлбээ
  • 1/2 аяга ус (хэрэв шаардлагатай бол ус нэмж хэрэглэнэ)
  • Охь тоснууд (нимбэг, лаванда, гаа, эквалит мод, розмарин, бергамот лийр, хуш мод гэх мэт)

Хийх арга:

Уур нүдүүр, кофе бутлагч ашиглаж хуурай лаванда болон алтан товч цэцгүүдээ нунтаг болтол үйрүүлнэ. Ингээд хүнсний давстай хольсны дараа усаа хийж зуурна. Бэлдсэн хэвэндээ сайтар нягтруулж хийнэ. Хэрэв зуурмаг хэт хуурай үйрсэн бүтэцтэй байвал ус нэмж шүршиж чийглэнэ. Үүнийгээ шарах шүүгээнд хийж 220C – температурт 15-20 минут байлгана. Банны бөмбөгөө шарах шүүгээнээс шууд гаргаж хөргөж тавина. Дараа нь хөрсөн банны бөмбөгөө хатаана. Ингэж хатааж тавихдаа охь тосоороо шүршиж бүрнэ. Тосоо бүрэн шингэтэл шүршинэ. Эцэст нь банны бөмбөгөө шилэн саванд хадгалж хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!