Бидний зориулалтын дагуу ашигладаггүй 8 зүйл. Хэрэглэх зааврыг харах цаг боллоо

Бид өдөр тутамдаа олон зуун үйлдэл хийдэг. Харин эдгээрийн хэд нь зөв байдаг гэж бодож байна? Техник технологи, төрөл бүрийн эд хогшилтой харьцахдаа бид ихэнхдээ буруу үйлдэл хийдэг гэнэ. Чухам аль нь буруу байдаг болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Онгоцонд тухтай унтах арга

Хэрэв та анзаарч байгаагүй бол онгоцны суудлын дэрний хажуу талыг татаж үзвэл нааш болж, тухтай унтахад тусална. Дараагийн удаа туршаад үзээрэй.

Яагаад шилний хүзүү урт байдаг вэ?

Шар айрагны шилний хүзүү яагаад урт байдаг юм бол гэж гайхаж байсан уу? Тэгвэл энэ нь барих зориулалттай аж. Ингэснээр шар айргыг амархан бүлээсэхээс сэргийлдэг.

Хөргөгчний хаалгыг юунд зориулсан бэ?

Бид ихэвчлэн сүү, тараг, жүүс хадгалахад хөргөгчийн хаалгыг ашигладаг. Гэхдээ энэ нь хурдан мууддаг бүтээгдэхүүний хувьд хамгийн тохиромжтой газар биш. Энд өрөөний температурт хадгалахад тохиромжтой хүнсийг хийж байгаарай.

Сармис бяцлагчийг хэрхэн зөв ашиглах вэ?

Сармис бяцлагчинд сармис хийхдээ хальслах шаардлагагүй. Энэ төхөөрөмж нь сармисны хальсыг өөртөө нааж авч үлддэг.

Шүдний сойзны үсний өнгөнүүд ямар учиртай вэ?

Шүдний сойзны үснүүд өөр өөр өнгөтэй байдаг шүү дээ. Угаах тусам өнгө нь бүдгэрч, нэг л мэдэхэд арилсан байдаг. Тэгвэл энэ нь таныг шинэ сойз авах хэрэгтэй болсныг хэлж өгч буй дохио юм.

Нүүрний тосыг хэрхэн түрхэх вэ?

Хүмүүс ихэвчлэн гараараа шууд тосоо түрхдэг. Гэхдээ арьс хэтэрхий эмзэг учир маш болгоомжтойгоор хөвөн ашиглаж, тосыг нүүрэндээ түрхэж байгаарай. Эс бөгөөс төрөл бүрийн бактер наалдаж, арьсыг гэмтээнэ.

Стейкийг хэрхэн зүсэх вэ?

Стейкийг зүсэхдээ ширхгийн дагуу биш, эсрэгээр нь зүсэх хэрэгтэй. Ингэснээр мах илүү зөөлөн, шүүслэг байдлаа хадгалах болно.

Цахилгаан шат

Та маш яарч явахад, давхар бүрт зогсоод байна уу? Энэ тохиолдолд буух давхар болон хаах товчлуурыг зэрэг дараад үзээрэй. Ингэснээр шууд таны хүрэх давхар руу явах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!