Таны өдөр тутамдаа хэрэглэдэг эдгээр зүйлс хорт хавдрын үндэс суурь болдог

Бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлс зарим тохиолдолд таны эрүүл мэндэд заналхийлж байдгийг та мэдэх үү? Аливаа ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэт удаан, зориулалтын бусаар хэрэглэснээр элдэв халдарт өвчин тусах, хорт хавдартай болох магадлал өндөр байдаг.

Иймд та бүхний эрүүл аюулгүй байдалд тус нэмэр болгох зорилгоор хэрэглэж дуусаад шууд хаях ёстой болон хэрэглэхдээ анхаарч, аль болох зайлсхийх хэрэгтэй зүйлсийг танилцуулъя.

Хуванцар сав

Бид олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ ашигладаг. Энэ нь хөнгөн, хагарах аюулгүй, хямд төсөр гээд олон давуу талтай байдаг боловч эрүүл мэнд, байгаль орчинд хортой болохыг эрдэмтэд нотолсон байдаг.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцран бүтцэд бисфенол А гэх бодис ордог бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд нотолж хүлээн зөвшөөрсөн билээ.

Энэ нь бэлгийн гормоны үйл ажиллагааг сулруулж, хөхний хорт хавдар үүсгэдэг төдийгүй эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг аж. Мөн хуванцраас хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгардаг. Үүнээс үүдэн чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болдог юм.

Агааржуулагч

Гэр, албан тасалгаанд сайхан үнэр бэлэглэх агааржуулагчийг айл бүр хэрэглэж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь мөн л бидний биед хор нөлөө үзүүлж байдаг юм. Учир нь үүнд олон төрлийн химийн бодис агуулагдах бөгөөд эдгээр нь хамраар дамжиж бидний уушиг, эд эрхтэнд хүрч сөргөөр нөлөөлнө.

Хэрэв та үнэхээр агаараа цэвэршүүлэхийг хүсвэл гэрийн нөхцөлд гарын доорх материал ашиглаж хийх боломжтой. Танд:

  • 70-90 гр хэмжээтэй шүршигч сав
  • Ус
  • Лаванда цэцгийн тос
  • Жүржийн тос
  • Нимбэгний тос
  • Хэмжигч халбага эдгээр зүйлс хэрэг болох юм.

Эхлээд шүршигч савандаа дүүртэл ус хийнэ. Дараа нь 3/4 халбага лаванда цэцгийн тос, 1 халбага жүржийн тос, 1/2 халбага нимбэгний тосыг нэмж сайтар сэгсэрч бэлтгэнэ. Харин та үүнийгээ ашиглаж, гэр болон албан тасалгааныхаа агаарыг цэвэршүүлж, анхилуун үнэртэй болгоорой.

Гал тогооны пролон

 

Та гал тогоондоо ашигладаг порлоноо хоёр долоо хоног бүр сольж шинэчилж байгаарай. Учир нь тогтмол нэг порлоноо хэрэглэснээр элдэв янзын бактер наалдаж, үүрлэх төдийгүй цаашлаад халдварт өвчинд хүргэж болзошгүй юм.

Ашигласан порлонд 10 сая гаруй бактер үүрлэж байдаг бөгөөд энэ нь ариун цэврийн өрөөний суултуураас 200,000 дахин бохир гэсэн үг аж. Иймд та гал тогооны порлоноо хоёр долоо хоног тутам солих ёстой ба ашигласны дараа сайтар угааж цэвэрлэн, ариутгаж байгаарай.

Шүдний сойз

Та шүдний сойзоо хэр удаан ашигласны дараа сольж, шинийг худалдаж авдаг вэ? Америкийн шүдний эрүүл мэндийн холбооноос “Хэрэв та шүдээ өдөрт 2 удаа угаадаг бол шүдний сойзоо гурван сард нэг удаа сольж байх хэрэгтэй” хэмээжээ.

Харин та тус хэмжээнээс хэтэрч 3 сараас дээш хугацаанд нэг сойзоор шүдээ угаасан бол энэ нь таны шүд цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм. Учир нь шүдний сойзонд багагүй хэмжээний бактер нуугдаж байдаг төдийгүй эрүүл мэндэд үргэлж айдас дагуулж байдаг билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!