Хамгийн сонирхолтой, өвөрмөц гүүрнүүд

Дэлхийн улс орнууд өвөрмөц сонин содон зүйлсийг бүтээхдээ гаргууд. Ялангуяа гүүрийг маш сонирхолтой байдлаар барьж байгуулдаг аж. Энэ нь жуулчдыг татах, ард иргэдээ цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжийг хангаж өгөх нэгээхэн бүтээн байгуулалт болдог. Өнөөдөр хамтдаа дэлхийн хамгийн өвөрмөц гүүрнүүдтэй танилцацгаая.

Алган дээрх гүүр, Вьетнам

Алган дээрх гүүр нь Вьетнамын Да Нанг хотын гол үзмэр бөгөөд өвөрмөц хийцтэй тул жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг бурханы гаран дээрх дэлхий хэмээн тайлбарлах нь бий. Мөн хүн төрөлхтөний хүч чадлын илэрхийлэл болдог.

Тэнгэрийн гүүр, Малайз

 Тэнгэрийн гүүр нь Малайзын эрх баригчдын санаачилгаар жуулчдыг татах зорилгоор тусгайлан барьсан. Гүүрийг кабелийн утсаар дээш татаж тогтоосон бөгөөд хүмүүст тэнгэр дүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна.

Далайг гатлах гүүр, Хятад

Дунхайгийн гүүр нь Хятадын хамгийн урт гүүрний жагсаалтын 2-рт бичигддэг. Гэрэл зурагт тодорхой харагдах S хэлбэрийн гүүр нь хүмүүсийг далай ширтэж, таатай мэдрэмж дүүрэн аялахад тусална.

Ой дундах гүүр, Канад

Капилано явган хүний гүүр нь өндөр модон дунд өлгөөтэй байх бөгөөд байгалийн таатай үзэмжийг бишрэх боломжийг олгоно. Өвлийн улиралд тэр чигтээ цагаарч харагдах тул илүү үзэсгэлэнтэй болдог байна.

Хүрхрээний дэргэд гүүр, Америк

Хүрхрээний дэргэдэх гүүр, Норвеги

Их Британийн усан суваг

Уэльсийн Понткисиллт усан суваг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Энэхүү усан гарц нь 200 жилийн өмнө барьсан нь инженерийн гайхамшигт бүтээл юм. Мөн хүмүүс завинд суугаад тус гүүрээр дамжин аялал хийх боломжийг олгодог. Энэхүү гүүр нь 38 метрийн өндөрт байдаг.

Teak гүүр, Мьянмар

Дэлхийн хамгийн урт, эртний модон гүүр гэж нэрлэгддэг. Энэ нь найдвартай бус харагдаж байгаа ч, 2 зууны нүүрийг үзэж, хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангаж байгаа юм.

Байрнууд дундуур өнгөрөх гүүр, Хятад

Хятад улсын хөл хөдөлгөөн их, хүн ам олон. Тийм ч учраас замын ачааллыг бууруулах, хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх үүднээс байрнуудын дундуур нэвтрэн гарах гүүр, метроны замыг бүтээсэн байдаг. Энэ нь дуу чимээ багатай тул оршин суугчдад огт саад болдоггүй гэнэ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!