Олны танил, үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ч түүний гоо үзэсгэлэнг сүйтгэж чадах хувцаслалтууд

Хувцаслалт гэдэг бидний гадаад төрхийг эрс өөрчлөх шидтэйг хүн бүхэн мэднэ. Жирийн хүмүүс нэг л хэв маягтай өмд цамцыг нэгээс олон удаа өмсөх нь хэвийн л үзэгдэл байдаг бол олны танил хүмүүс улаан хивсний ёслолд хамгийн сайхан даашинзыг сонгон өмсөх шаардлага гардаг. Гэхдээ сонгосон хувцас нь тэдэнд ямар хариу үйлдэл барихыг урьдчилан тооцоолох аргагүй юм.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс загварын мэргэжилтнүүдийн гярхай нүдэнд ямар алдартнуудын хувцаслалт тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэнийг мэдэх болно.

Эмма Стоун

Хүмүүс хувцасныхаа өнгийг зөв сонгож чадвал нүүрний арьс илүү гэрэл гэгээтэй харагддаг гэж загварын мэргэжилтнүүд үздэг. Тиймээс 2 дахь зураг дээрх түүний даашинзны алтлаг өнгө нь сонгодог хэв маягийг хослуулан, арьс нь толийж баримал мэт харагдаж байна. Харин эхний зураг дээрх ер бусын, том мөртэй даашинз түүнийг нэг л ядарсан, сул харагдаж байгааг та харж байна.

Николь Кидман

Зарим үед олон нарийн ширийн зүйл бүхий хэт тод хувцас нь ямар ч сайхан эмэгтэй байсан сүрийг нь дарж байдаг. Харин лаконик хэв маягийн өнгө нь түүнийг эрхэмсэг, язгууртан мэт харагдуулж байна.

Жулианна Мур

Лаконик даашинз нь илүү тансаг харагддагийг та Julianne Moore-ийн зурагнаас ч бас харж байна. Шинэхэн загварын мэргэжилтэн ч түүнийг төвөггүйхэн харж чадна. Харин ногоон өнгийн даашинз нь түүнийг махлаг, хэт энгийн харагдуулж байна.

Кира Найтли

Өнгөц харахад түүний зургууд дахь даашинз ижил төстэй харагдаж байна. Цайвар өнгийн гэгээлэг, байгалын чамин зурагтай. Гэсэн хэдий ч энэ нь зүгээр л үлгэрийн даашинз шиг харагдаж байна. Харин нөгөө зураг дээрх даашинз чамин хатгамал болон задгай энгэр нь түүний дүр төрхийг илүү тод харагдуулж байна.

Кейт Хадсон

Та нэхмэл тортой хувцаснаас аль болох татгалзах хэрэгтэй яагаад гэвэл ийм хувцас гоёмсог харагдах нь их ховор байдаг.Харин нөгөө зураг дээрх даашинз түүнийг илүү эрхэмсэг харагдуулж байна.

Шарлиз Терон

Аливаа хувцас нь тухайн хүний дүр төрхтэй бүрэн нийцэж байж илүү сүр жавхлантай харагдана. Үгүй бол зохицолдоогүй хувцас нэг л зүйл буруу байгаа мэт харагддаг. Түүний өмссөн хар өнгийн даашинз Charlize Theron-ий биеийн галбирыг илүү тодотгож хээнцэр харагдуулж байна. Тийм ч учраас загварын мэргэжилтнүүдээс олон эерэг үнэлгээ авчээ.

Дрю Бэрримор

Хэт дэгжин даашинз тийм ч сайхан харагдахгүй байна. Харин шинэлэг, чамин ,ягаан өнгийн даашинз нь түүнийг илүү сайхан харагдуулж байна.

Винона Райдер

Сонгодог нугалаас болон тайралттай энэхүү даашинз нь түүнийг 90-ээд оны киноны гүнж мэт л харагдуулж байна. Гэсэн хэдий ч нөгөө зураг дээрх даашинз түүнийг илүү эрхэмсэг харагдуулж байна.

Маргот Робби

Зураг дээрх хэвтээ судалтай даашинз нь түүнийг содон сонирхолтой харагдуулж байгаа ч Цулгуй цагаан өнгийн даашинз түүнийг илүү эрхэмсэг харагдуулж байна.

Анжелина Жоли

Сонгодог хар өнгө нь үргэлж сайхан харагддаггүй гэдгийн илрэл энэ билээ. 2000 онд Анжелина жолигийн нимгэн баримал мэт энэхүү даашинзыг Оскарын бүх цаг үеийн хамгийн муу даашинзаар нэрлэж байжээ.

Та ямар төрлийн хувцсанд илүү дуртай вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!