Өмнөд Солонгосын парламентын гишүүн BTS хамтлагийн Jungkook-ийг шүтдэг бөгөөд шивээсний соёлыг өөрийн биеэр сурталчилжээ

Уламжлалыг эвдэж, шинэ зоригтой санаачилга гаргадгаараа алдартай өдгөө 28 настай Өмнөд Солонгосын парламентын гишүүн, Шударга ёсны намаас сонгогдсон Рю Хо Жон өнгөрсөн долоо хоногт шивээсний соёлыг либералчлах хуулийн төслийг өргөн барьжээ.

Тэрээр өөнгөрсөн онд парламентын чуулганд улаан өнгийн богино даашинзтай оролцож, дуулиан дэгдээж байсан юм.

Рю Хо Жон шинэ хуулийн төслөө сурталчлах зорилгоор парламентын ордны гадна шивээсчдийн төлөөлөлтэй хамт хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Энэ үеэр Рю нуруундаа том хэмжээний арилдаг шивээс хийлгэснээ сэтгүүлчдэд үзүүлсэн байна. Мөн тус ажилдаа Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Jungkook-ийн шивээсний зургийг ашигласанд тус хамтлагийн фэнүүдийн дургүйцлээ илэрхийлжээ.

1992 онд Өмнөд Солонгосын дээд шүүх шивээс хийх нь зөвхөн мэргэжлийн эмч нарын хийх ажил гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Харин Рюгийн санаачилсан хуулийн төсөл эмч бус хүмүүс шивээс хийхийг зөвшөөрүүлэх зорилготой юм.

2017 оны байдлаар Өмнөд Солонгост 220,000 орчим шивээсчин, гоо сайхны эмч энэ салбарт ажиллаж байгааг Солонгосын Шивээсний Холбоо мэдээлжээ.

“Шивээс хийлгэхэд хатуу хязгаарлалт тавьсан шийдвэр нь 2021 оны Солонгост дэндүү хуучирчээ. Шивээс хараад тавгүйтдэг хүмүүс бусдын өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг боомилох ёсгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж Рю хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!