Таныг яг л чулуу мэт бат бөх унтахад тань туслах Энэтхэг иогийн дасгалууд

Иог бол хүний биед маш олон ач тустай, хүн бүрийн хийж болох акробат төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санааг нэгтгэх цогц зам мөр юм. Олон судалгаагаар иог нь жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, тэр ч байтугай аутизм өвчтэй хүүхдүүдийн нойрыг ихээхэн сайжруулж, стрессийг тайлдаг болохыг харуулж байна.

Бид та бүхэнд эртний энэтхэгчүүдийн биеэ гайхалтай амраахын тулд хийсээр ирсэн иогийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Супта Бадда Конасана

Та ямар нэгэн налахад эвтэйхэн зүйлийг налж суугаад 2 хөлийнхөө улыг нийлүүлэн 2 гараа сул тавина. Энэхүү иогийн байрлалыг 10 минут орчим барина. Асана нь цусны эргэлтийг сайжруулж, толгойн өвчинг намдаана.

2. Уттанасана

Тэгшхэн зогсоод 2 хөлөө нийлүүлж, гараа хажуу тийш сунгаад аажмаар доошлуулан хөлөө нугалалгүйгээр гараа шаланд хүргэнэ. Энэхүү байрлалд 30 секундээс 2 минут хүртэл байгаарай. Энэ иог нь хоол боловсруулалтыг сайжруулж, хэвлийн өөхийг шатаадаг.

3. Уттан Приштасана

Та зураг дээрх байрлалыг анхааралтай ажиглан нэг хөлөө урагш сунган нугалаад нөгөө хөлөө тэгш байрлуулан 2 гараа атган тохойгоо урд хөлний шагайтай зэрэгцүүлэн тавина.

4. Випарита Карани

Хананаас бага зэргийн зай аван дээш харан хэвтээд биеэ 90 градусын өнцөг үүсгэх байрлалд тохируулна. Тав тухтай болмогц 3-15 минутын турш тайванаар амьсгалан хэвтээрэй.

5. Пасчимоттанасана

Та газар суугаад хөлөө эгцлээрэй. Дараагаар нь та тэгш суугаад гүнзгий амьсгаа аван гаргахдаа хөлийнхөө үзүүрийг гараараа барина.

6. Савасана

Хатуу гадаргуу дээр хэвтээд хөл, гараа 2 тийш сунган сулруулна. Гүнзгий, удаан амьсгалж, унтахаас зайлсхийгээрэй. Та энэ байрлалыг 10-12 минутын турш барьж болно.

7. Супта Мацьендрасана

Та дээш харан хэвтээд 2 гараа алдлан, хөлөө нугалаад, хүзүү болон хөлөө эсрэг чиглэлд байрлуулна. Позныхоо байрлалыг солиод 30 секундээс 1 минут хүртэл барина.

8. Маласана

Нуруугаа эгц, хөлөө ташааны хэмжээний зайтай зогсоно. Мөн та хөлөө нугалаад хагас сууна. Гараа яг л зураг дээрх шиг бариад энэ байрлалыг 30-60 секундын турш бариарай.

Та бат бөх унтахын тулд орондоо орохоосоо өмнө юу хийдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!