Викториа Бекхамаас суралцаж болох хувцаслалтын санаанууд: Түүн шиг дэгжин хувцаслаж сурцгаая

Викториа Бекхэм сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн чамин хувцаслалтаараа олны анхаарлыг татаад байгаа бөгөөд загвар шүүмжлэгчдийн хараанд төдийлөн өртөөд байдаггүй гэдгээрээ эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал үзүүлсэн онцгой бүсгүй юм. Харин түүний загварын нууц чухам юунд оршиж буйг дараах мэдээллээс олж харцгаая.

Хурц тод өнгөнөөс татгалздаггүй 

Викториа ихэнх хүмүүсийн хослуулж зүрхэлдэггүй тод өнгийн шийдлүүдээр дүр төрхөө бүтээдэг ба энэ нь ч түүнийг үнэхээр загварлаг харагдахад тусалдаг.

 Гоёл чимэглэлээ хэтрүүлдэггүй

Викториагийн зөвлөх дизайнер гоёл чимэглэлийн тал дээр “Бага байх тусмаа чамин” гэсэн зарчмыг баримталдаг гэнэ. Тийм ч учраас тэрээр улаан хивсний ёслолд хүртэл ямар нэг ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлтгүй харагдсан удаатай.

Цагаан цамц өмсдөг

Дуучин эмэгтэй цагаан цамцыг эмэгтэй хүн бүрт байх ёстой гэж үздэг. Мөн тэрээр ийм энгийн хувцастай ч дэгжин харагдаж чаддаг нь тун гайхалтай.

Нарны шилний ач тус

Нарны шил нь түүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд ядарсан, нойр дутуу үедээ бусдад мэдэгдүүлэхгүйн тулд нүдний шил зүүдэг талаараа залуу ээжүүдтэй ярилцаж, зөвлөгөө өгсөн байна.

Өндөр захтай цамц өмсөхдөө үсээ боодог

Викториа өндөр захтай эсвэл хоолойтой цамц өмсөхдөө байнга үсээ боодог. Мэдээж энэ нь задгай тавьснаас илүү цэвэрхэн, дур булаам харагдуулах боломжтой.

Бусдаас онцгой цүнх барьдаг

Хатагтай Бекхэм гоёл чимэглэл зүүгээгүй байхдаа хүн бүрийн анхаарлыг татахуйц цүнх сонгодог. Ингэхдээ зүгээр л ямар ч хамаагүй цүнх шүүрээд гарсан мэт хайхрамжгүй төрх бүрдүүлэхийг зорьдог бөгөөд энэ нь орчин үеийн загварын чиг хандлагын нэгэн илэрхийлэл юм.

Түгээмэл бус хувцаслалтыг бий болгодог

Тэрээр тайл гаргаагүй, сул цамцыг өргөн өмдтэй хослуулдгаас гадна, урт банзлыг бэлхүүсээр бус ташаандаа тааруулан өмсдөг зэрэг нь загварын ертөнцөд төдийлөн харагдаад байдаггүй гоёмсог төрхийг бий болгоод байна.

Бараг үргэлж өсгийтэй гутал өмсдөг

Викториа гэрээсээ хавтгай гуталтай гарах нь ховор бөгөөд байнга эмэгтэйлэг боловсронгуй харагддаг. Тиймдээ ч “Өндөр өсгийттэй хатан” гэж олны дунд яригдаж байлаа.

Зарим үед хавтгай ултай гутал өмсөх нь ч бий

Тэрээр ховорхон өмсөх хавтгай ултай гутлаа өргөн өмдтэй хослуулах дуртай ба энэ нь ч бас муугуй сонголт болдог.

Сонгодог хэв маягийг орхидоггүй

Хатагтай Бекхэм сонгодог загвараар хийсэн даашинз, хослол зэргийг өмсөх нь элбэг бөгөөд ийм төрлийн хувцас сонгохдоо чухал ач холбогдол өгдөг тухайгаа дурджээ.

Биеийн галбир тодотгосон хувцас

Викториа  жижиг биетэй, туранхай эмэгтэй учраас энэ байдлаа тодотгох үүднээс бэлхүүс гаргасан эмэгтэйлэг хувцсыг ч бас өмсдөг аж.

Хүрэм

Хүрэм нь даашинз, өмд, банзал гээд юутай ч хосолж болдгоороо давуу талтай учраас түүний хувцасны шүүгээнд байнга байдаг гэнэ.

Хар цагаан хослол дээр тод өнгийн гутал

Тэрээр ижил өнгийн хувцаслалтдаа өнгө нэмж, гялалзсан хурц өнгөтэй гутал цүнх барьж, өөрийн загвараа бий болгодог.

Өргөн өмд

Энэ бол Викториагийн өвөрмөц хэв маягийн нэг ба өсгийттэй хослуулбал хөлийг урт өндөр харагдуулах боломжтой.

Нэг өнгөөр дагнасан хувцаснаас зайлсхийдэггүй

Уг эмэгтэйн хувцаслалтыг ерөнхий хэв загвараар тодорхойлоход тун хэцүү. Тийм ч учраас зөвхөн нэг өнгөөр хувцаслах нь түүний ээлжит нэгэн хандлага билээ.

Бонус: Викториа алдаанаасаа ичдэггүй 

2007 онд ирээдүйн загвар зохион бүтээгч Викториа хамгийн тохиромжгүй хувцасласан алдартнаар тодорч байжээ. Гэхдээ тэрээр “Би маш олон удаа загварын алдаа гаргасан ч үүнээсээ ичдэггүй, харин эсрэгээрээ ийм зүйлээс туршлага хуримтлуулдаг” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!