Олон хүмүүс анзаараагүй ч хайр дурлалын харилцаатай байсан одууд

Судалгаанаас харахад хэн нэгнийг крашлах хугацаа 4 сар үргэлжилдэг бөгөөд уг мэдрэмж нь түүнээс удаан үргэлжилбэл албан ёсоор дурласанд тооцогддог аж. Энэхүү харилцаануудын ихэнх нь цэцэглэдэг бол зарим хэсэг нь биднийг анзаараагүй байхад дуусгавар болсон байдаг. Тэгвэл олны танил хүмүүс ч үүнийг тойроогүй дайраад өнгөрдөг бололтой.

Олон хүмүүс анзаараагүй ч хайр дурлалын харилцаатай байсан нь ил болсон алдартай одуудыг танилцуулж байна.

1. Куртени Кокс Жим Керрид хайртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Куртени Кокс Жим Керригийн хошин шогийн мэдрэмж болон дүр төрхөөс нь болоод харж явдаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэд албан ёсоор үерхээгүй ч сайн найзууд болсон юм.

2. Киану Ривз, Винона Райдер нар

Нэгэн ярилцлагын үеэр тэд бие биеэ харж явдаг байснаа дурсан ярьжээ. Хэдий олон жил өнгөрсөн ч бие биеэ мартаагүй байсан юм.

3. Женнифер Лоуренсийн краш Ларри Дэвид байсан

Женифер Лоуренс Ларри Дэвидэд хайртай байсан бөгөөд нэгэн ярилцлагадаа энэ тухай ярьжээ. Тэрээр “Би түүнд дугаараа өгсөн ч надруу залгаагүй” гэсэн байна.

4. Крис Эванс Женнифер Лопез-д хайртай гэдгээ илчилжээ

Крис Эванс Женнифер Лопезийг удаан хугацааны турш хайрлаж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр J.LO-той хамт Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр маш их сандарч, хамт байхын тулд өөрийгөө хүчлэх хэрэгтэй болсон гэж хэлсэн юм.

5. Ким Кардашиан Жонни Депп-д дурласан

Ким Кардашиан өөрийн анхны хайраа дурсан ярьжээ. Тэрээр 90-ээд оны олон охидын адил Жонни Депп-г хайрладаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

6. Дрейк Ники Минажид дурласан.

Дрейк түүнийг анх хараад дурласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч харамсалтай нь Минаж Дрэйкийг дүү шигээ хардаг байсан тул энэ хүчтэй дурлал цааш үргэлжлээгүй юм.

7. Карди Б, Роберт Паттинсон нар

Карди Б саяхан Беверли Хиллст болсон арга хэмжээнд оролцож байхдаа Роберт Паттинсонтой санаандгүй мөргөлдөж, сэтгэл нь догдолсон бөгөөд энэ учрал өсвөр насны хүүхэд шиг сэтгэгдэл төрүүлсэн гэж ярьжээ.

8. Харри Стайлс Женнифер Энистонийг крашладаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Харри Стайлс нэгэн үдэшлэгийн үеэр Женнифер Энистонийг крашладаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Магадгүй тэд сайхан хос болох байх.

9. Хэйли Бибер Райан Гослингт дурлаж байсан.

Хэйли Биберээс Жастин Бибертэй гэрлэхээсээ өмнө дурласан алдартнуудынх нь талаар асуухад Райн Гослингд маш их хайртай байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

10. Ноа Шнапп Зендаяаг хайрладаг.

“Stranger Things” киноны од Ноа Шнапп Зендаяагийн талаар хоёр ч удаа ам нээж байсан. Эхний удаад тэрээр Wired сэтгүүлд Зэндаяа таалагддаг тухайгаа хэлсэн бол хоёр дахь удаагаа 2018 оны MTV Movie & TV Awards-ын шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ түүнийг ярьж байсан юм.

11. Жастин Тимберлейк багадаа Алиса Миланог харж явдаг байжээ.

80-аад оны сүүл, 90-ээд оны эхээр Милано “Хэн нь босс вэ?” хэмээх телевизийн олон ангит кинонд тоглосон бөгөөд Тимберлейк киноны анги бүрийг шимтэн үздэг байжээ. Тимберлейкийн өсвөр насны уран зөгнөл нь 2002 онд биелэн түүнтэй болзсон ч харамсалтай нь тэдний хайр дурлал удаан үргэлжлээгүй юм.

12. Эва Лонгориа Эд Ширанд дурласан.

Эва Лонгориа Эд Шираны шүтэн бишрэгч бөгөөд түүний дуу хоолой байгаа байдал гээд бүх зүйлд нь дурласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

13. Эмма Уотсон Том Фелтонд хайртай байсан.

Эмма Уотсон Харри Поттерын зураг авалтын үеэр Том Фельтонийг крашилдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр түүнийг 2 жилийн турш крашилсан бөгөөд дүр төрх, скейтбордоор гулгах ур чадвар гэх зэрэг зүйлс нь түүний зүрх сэтгэлийг эзэмджээ.

14. Крис Женнер Киану Ривсийг хайрладаг байсан.

Крис Женнер нэгэн ярилцлагандаа “Keeping Up With the Kardashians” шоуны үеэр Киану Ривсд дурласан ба түүнд валентины өдрөөр оймс хүртэл бэлэглэхийг бодож байсан хэмээн ярьжээ.

15. Женнифер Энистон, Дэвид Швиммер нар “Найзууд” киноны зураг авалтын үеэр бие биедээ сайн байсан.

Дэвид Швиммер “Найзууд” киноны зураг авалтын үеэр Женнифер Энистонд дурласан бөгөөд хожим нь Энистон ч бас түүнд дурласан аж. Тэд бие биедээ хайртай гэдгээ мэддэг байсан ч харилцаа нь найзуудын харилцаанаас цааш хэтрээгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!