Төмсийг шинэлэг бас сонирхолтой аргаар бэлтгэж идэх амтат жор

Айл бүрийн хөргөгчинд байдаг нэг хүнсний ногоог нэрлэ гэвэл хүн бүр төмс гэж хэлэх болов уу. Ялангуяа Монголчууд төмсийг ихээр хэрэглэдэг. Тэгвэл төмсийг зөвхөн хоолонд хийж баяжуулахаас гадна өөрөөр илүү амттайгаар бэлтгэн идэж болох жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • Төмс – 1 кг
  • Өндөг – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, перец, яншуй, гоньд
  • Үрсэн бяслаг – 80 гр
  • Хуудсан чеддар бяслаг – 6 ширхэг
  • Талхны үйрмэг – 100 гр

Төмсөө давстай усанд хийж чанаад, гаргаж нухна. Сонгиноо шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд хайруулын тавганд хийж хуураарай.

Яншуй гоньд зэргээ жижиглэж хэрчээд, хуурсан сонгины хамтаар нухсан төмсөн дээрээ нэмнэ. Давс, перец зэрэг амтлагчаа мөн нэмж нухашаа амтлана.

Өндгөө хагалж хутгаад, бөөрөнхийлж бэлтгэсэн төмсний нухашаа дүрж авна. Дараа нь талхны үйрмэгтээ өнхрүүлж бэлтгээрэй. Үүнийгээ халаасан тосондоо хоёр талаар нь хөнгөн шараад гаргана.

Бэлэн болсон төмсөө майонез, гич, цөцгий зэрэгтэй хольж идэж болох юм. Мөн махны хачир болгон тавьж ч болно. Хийчихсэн байхад идэх арга олдоно гэдэгчлэн төрөл бүрийн хоол хүнстэй хольж идэх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!