Анзаарч амжаагүй байтал асар олон зүйл цаг хугацааны аясаар өөрчлөгдсөөр буйг харуулах баримтууд

Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч буйг нотлох наад захын жишээ бол гэрэл зураг юм. Өнгөрсөн бүхэн ард хоцорч гагцхүү дурсамж, өөрчлөлтүүд л үлддэг нь хууль гэлтэй. Тиймээс энэ удаад бидний эргэн тойрон болоод дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг нотлох зарим зургуудыг тайлбарын хамт орууллаа.

  1. Швейцарын Альпийн нурууны мөсөн голууд одоо хучлагаар хучаастай байдаг

Швейцар Альпийн нурууд бол цас мөсөөр бүрхэгдсэн сүрдэм сайхан газар байсан нь сүүлийн үед дэлхийн дулааралд өртөж хайлах болсноор Швейцарууд мөсөн уулсаа хучлагаар хучиж нэг ёсны цацраг туяаны хамгаалалт хийжээ.

  1. Сөнөсөн тэнгис аажмаар давсанд идэгдэж байна

Сөнөсөн тэнгис бол Газар дундын тэнгист орших сүр жавхлант давстай нуур хэдий ч сүүлийн үед аюулд ороод байна. Тодруулбал, нуурын ус жил бүр 3 фут орчим давсыг ууршуулан ил гаргаж, улмаар давсандаа идэгдэхэд хүрээд байгаа аж.

  1. Шар шувууд саяхнаас эхлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд өнгөө өөрчилжээ

Шар шувуу нь хүйтэн бүс нутагт түгээмэл байдаг ойн шувуу бөгөөд ихэвчлэн хар зураастай, шаравтар эсвэл цайвар өнгөтэй төрдөг. Гэхдээ сүүлийн үед эрдэмтдийн ажигласнаар тэдний өнгө өөрчлөгдөн арай бараан болсон нь илүү хүйтэнд дасан зохицоход нь тусалдаг байна.

  1. Зүүн Өмнөд Азийн наран шарлагын газрууд илүү цэвэрхэн болжээ.

Зүүн өмнөд Азийн үзэсгэлэнт арлуудаар дүүрэн хэдий ч олон хүн цуглахын хэрээр нэг хэсэг хог хаягдал ч дүүрэн байв. Харин орчин үед хүмүүсийн ухамсарт байдал болон далайн түрлэгийн ачаар ихэнх хог хаягдлаа цэвэрлэж чаджээ. Үүний үр дүнд усанд сэлэх, серфинг хийх, завиар аялахад илүү тааламжтай байх болсон аж.

  1. Зарим газарт том хэмжээтэй шарсан төмс гарахаа больжээ

Дэлхий дахинд төмсний хомсдол үүсэж буй мэдээтэй зэрэгцэн Францын зарим түргэн хоолны газрууд том хэмжээтэй төмс худалдаалахаа зогсоожээ. Мөн энэ нь цардуул ихтэй хүнс учир эрүүл мэндийн талаас ч тэр зөв шийдвэр хэмээн үзсэн бөгөөд энэ дунд MC Donald’s ч багтаад байна.

  1. Үүлс өдрөөс өдөрт замхарсаар байна

Нар шарсан өдөр хэсэг үл гарч сүүдэрлэх хэчнээн сайхныг та бид мэднэ. Гэвч өнөөх л дэлхийн дулаарлаас болж үүлс өдрөөс өдөрт багасч, яваандаа байхгүй болох ч эрсдэлтэй болсон гэнэ.

  1. Хөх мөрөн бараг л урсахаа больжээ

Хятадын хамгийн алдартай голын нэг бол мэдээж Хөх мөрөн бөгөөд өнгөрсөн жилүүдэд 400 сая хүнийг усаар хангажээ. Гэтэл сүүлийн 3 сарын хугацаанд уг мөрөн ган гачигт өртөж, урсац нь багасч, ширгэх аюулын ирмэгт ирээд байгаа аж.

  1. Мальдивын хөвөгч хот

Цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж буй далайн түвшний эсрэг Мальдивын ЗГ нэгэн шийдвэр гаргасан ба энэ нь байгальд ээлтэй, уур амьсгалд тэсвэртэй хөвөгч хотыг бий болгох санаа юм.

  1. Өнөө үед өмнөхтэйгөө ижил үнээр жижиг савлагаатай бүтээгдэхүүн авах нь олширчээ

Орчин үеийн инфляцын өсөлт, бууралтын асуудлаас шалтгаалан дэлхий даяар үнийн хөөрөгдөл үүсэж, өмнө нь авсан жижиг савлагаатай зүйлийг томын үнээр авах нь хэвийн үзэгдэл болсныг хүн бүр анзаарч байгаа нь лавтай.

  1. Таж Махал бараг бүхэлдээ манангаар бүрхэгдэх болжээ

Дэлхийн өвийн дурсгалт газар өнөөдөр өтгөн манангаар бүрхэгдэх болжээ. Үүний улмаас хүний нүдэнд юмс бараг харагдахаа больж, ордны цагаан гантиг шар өнгөтэй болоод байна.

  1. Илүү олон хүн тэжээвэр амьтантай болов

2022 оны дэлхий даяар амьдарч буй гэрийн тэжээвэр амьтдын тоог 2019 онтой харьцуулахад илт өссөн мэдээлэл байдаг бөгөөд ихэвчлэн нохой, муур тэжээдэг байна. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд АНУ-ын гэрийн тэжээвэр муур, нохойн тоо 67%-70% болтлоо өсжээ.

  1. Хулсны баавгай буюу панданууд устаж үгүй болох аюулаас аврагдав

Өхөөрдөн панда бараг гучаад жилийн өмнөөс л устах аюултайд тооцогдож, олны анхаарлыг татаад байсан. Тэгвэл сүүлийн үед байгаль орчин хамгаалагчдын тууштай хөдөлмөрийн үр дүнд тэд устах аюулын жагсаалтаас хасагдсан байна.

  1. Хүмүүсийн хараа жил ирэх тусам муудсаар байна

2020 онд хараа муутай хүмүүсийн тоо 1.1 тэрбум байсан бол 2022 онд 2.2 тэрбум болтлоо нэмэгдсэн байна. Энэ нь мэдээж амьдралын хэв маяг болон дэлгэцийн туяатай шууд холбоотой юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!