Хэвлийд бойжиж буй ураг ээжийгээ ямар хүнс идэхэд дуртай байдаг вэ? Судалгаагаар тогтоосон хачирхалтай үр дүн

Хүүхэд харах, үнэрлэх, амтлах, хүрэх, сонсох бүрэн мэдрэхүйн системтэйгээр хүн болж бүрэлдэн тогтдог. Гэвч тэдний мэдрэхүй нь жирэмслэлтээс хойш хэдхэн долоо хоногийн дараа хөгжиж эхэлдэг бөгөөд тэд эхийн хэвлийд байхдаа маш олон зүйлийг хийж чаддаг. Тэд инээмсэглэж, уйлж, шээж, сонсож байдаг бөгөөд ээжийнхээ идэж буй зүйлд дуртай эсвэл дургүй байдаг. Таны идэж буй зүйлд хүүхэд тань дуртай байгаа эсэх, юу мэдэрч байгааг мэдэхийн тулд үргэлжлүүлэн уншаарай.

Өвөрмөц зүйлс хийж, хэлээ таньж мэдэж эхэлдэг

Төрөөгүй хүүхдийн анхны хөдөлгөөнүүд нь өөрийн мэдэлгүй хийгддэг бөгөөд 16 дахь долоо хоногт л анхны “ухамсартай” хөдөлгөөнүүд хийдэг байна. Тэд цаг тутамд 50 ба түүнээс дээш удаа хөдөлж, биеэ нугалж, толгой, нүүр, үе мөчөө хөдөлгөж чаддаг. Энэ бол нялх хүүхдүүд дулаан, нойтон гэртэйгээ танилцах арга юм.

Гэхдээ эдгээр үйлдлээс гадна нялх хүүхэд зарим нэг хачирхалтай үйлдлүүдийг хийж чаддаг. Ээжүүд хэт авиан шинжилгээнд хамрагдаж хэвлийд байгаа хүүхдээ савыг нь долоогоод байгааг харвал цочирдох нь мэдээж. Гэвч энэ нь тэдний өдөр бүр л хийдэг хэвийн үзэгдэл юм.

Ээжийнх нь идэж буй зүйлс хүүхдэд шууд нөлөөлдөг

Жирэмсэн эмэгтэйчүүд үүнийг хэдэн мянган удаа сонссон байж магадгүй: Жирэмсний 9 сарын хугацаанд юу идэж байгаа нь таны хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг. Судлаачдын үзэж байгаагаар жирэмсэн эхчүүд хэт чанга дэглэм барьж, хүүхдэд шим тэжээлтэй гэж нэг төрлийн хоолоо байнга идсээр байвал хүүхэд төрсний дараа хоол голдог болох магадлал өндөр байх аж.

Хэвлийд бойжиж буй хүүхэд ээжийгээ байцаа, брокколи идэхэд дургүй байдаг

Шинжлэх ухаанд шинэ нээлт хийснээр ирээдүйн эцэг эхчүүд хэвлийд байгаа хүүхдийнхээ юунд дуртай, юунд дургүйг эрт мэдэж авч чадна. Сүүлийн үеийн судалгаагаар эхийн хэвлийд байгаа нялх хүүхэд эх нь байцаа идэх үед нүүрээ ярвайж, харин лууван идсэний дараа тайван инээмсэглэдэг болохыг тогтоожээ.

Судалгаанд жирэмсний 32-36 дахь долоо хоногтой 18-40 насны 100 эмэгтэйн эрүүл урагт үзлэг хийсэн байна. Лууванг идсэн нялх хүүхдүүд инээмсэглэж байгаа бол байцаа идсэн хүүхдүүд хөмсгөө зангидан, ярвайж байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!