О.Мөнхжин нарын эзэмшдэг IHC ESPORTS баг дэлхийн дэвжээнд түүх бүтээж байна

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй И-Спортын төрлүүдийн нэг болох CS&GO-ийн IEM Katowice 2023 тэмцээн Польшийн Катовице хотод хоёрдугаар сарын 1-нээс эхлэн үргэлжилж байна.

Зургийг Meta пэйжээс ашиглав

Тус тэмцээний урьдчилсан шатанд Монголын IHC ESPORTS баг гурван тоглохдоо хоёр хожилтойгоор дараагийн шатанд шалгарсан ч хэсгийн шатны эхний тоглолтдоо Team Liquid багт хожигдож доод шат руу унасан юм.

Зургийг Meta пэйжээс ашиглав

Доод шатны хэсгийн эхний тоглолтод дэлхийн чансааны 12-д эрэмблэгдэж буй Cloud9 багийг 2:0 харьцаатайгаар буулган авсан бөгөөд хагас шигшээ тоглолтдоо өнгөрсөн жилийн дэлхийн аварга FAZE CLAN багийн эсрэг өнөө шөнө 2:30 цагт тоглоно.

Зургийг Meta пэйжээс ашиглав

Хэрэв FAZE CLAN багийг хожвол Team Liquid, Team Spirit багуудын аль хожсонтой нь хэсгийн аваргын төлөө тоглох юм. IEM Katowice 2023 тэмцээн нийт нэг сая ам.долларын шагналын сантай ажээ. Түрүүлсэн баг Intel Extreme Masters Cologne 2023 тэмцээний эрхийг авахаас гадна 400 мянган ам.долларын эзэд болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!