Дуучин Зоригт “Алтан партнер” Хишигдалайгаа алдав

Дуучин А.Хишигдалай, С.Зоригт нар 2012 оноос хойш уран бүтээлийн хамтрагчид болж, “Хайртай хүндээ” дуунаас эхэлсэн тэдний хамтын уран бүтээлүүд нь үзэгч, сонсогчдын таашаалд хүрсээр ирсэн.

Тиймээс анхны уран бүтээлээрээ нэрлэсэн “Хайртай хүндээ” тоглолтоо нижгэр хийж тэд “Алтан партнер”-ууд болсон юм. Тэгвэл дуучин бүсгүй сүүлийн үед реппер ThunderZ-тэй хамтран уран бүтээл чамгүй олныг гаргах болсон бөгөөд Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болсон байна.

Энэ тухай реппер ThunderZ өөрийн цахим хуудсаар дамжуулан нэгэн пост оруулсан нь олны дунд багагүй шуугиан тариад байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!