Жүжигчин А.Туяагийн санааг нь зовоосон жин нэмсэн төрх

Царайлаг төрх, гоолиг биеэрээ “од” болж “Х-Түц” продакшнаас жүжигчины гараагаа эхэлсэн бүсгүй бол А.Туяа. Тэрээр 30 насны босго даваад нилээн удаж байгаа ч гэсэн залуусын харцыг булаасан саайхан бүсгүй хэвээр.

Тэрбээр 1985 онд мэндэлсэн бөгөөд дээрээ нэг эгч, хоёр дүүтэй. Багадаа их даруухан охин байжээ. Ямар сайндаа түүнийг хамаатан, арван жилийн ангийнхан, найз нөхөд нь жүжигчин болсонд гайхдаг гэнэ шүү.

Хэрэв тэрээр жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан гэдэг. Тэрбээр эрчүүдийн хувьд ёстой л “амтлаг жимс” гэгддэг ч өнөөг хүртэл ганц бие явсан хэвээрээ байгаа.

Бие галбирыг нь гайхалтай сайхан тодотгосон тачаангуй загварын хувцсаар гоёдог түүнд эротик кинонд тоглох санал их ирдэг ч одоогоор хүлээж аваагүй байна. Харин нүцгэн зургаа авахуулах тухайд бодож санасан юмгүй шуудхан л зөвшөөрч “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимсэн байдаг.

Жүжигчин бүсгүй сүүлийн үед багагүй жин нэмээд байгаа гэнэ. Үүндээ ихэд санаа зовж буй бөгөөд олны танил бүcгүйчүүд тэр дундаа тypaнxaй байхыг илүүд үздэг хүмүүс жаахан жин нэмэхэд л сэтгэлээр yнаж, гyтpax гээд байдаг талтай бололтой.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Овоо жин xaяaд aятайxaн бoлж байсан байна шдээ. Даанч cүүлийн хэдэн өдөр өвдөөд идэx дypшил нь улам нэмэгдээд cэтгэлийн жолooгoo алдаад их идлээ. Над шиг өвдөxөөpөө идэx дypшил нь xөдөлдөг xүн байдаг болов уу. Байхгүй л байхдаа” хэмээн өөрийн селфидсэн зypгаа оруулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!