Өнгөө алдсан цагаан хөхний даруулгыг дөнгөж өчигдөр авсан мэт шинэ болгох арга

Цагаан өнгийн дотуур хувцас өмссөн байхад өөртөө итгэлтэй, цэвэр цэмцгэр байдлыг мэдэрдэг. Харин хайртай ганц хөхний даруулга тань өнгөө алдаад, ахин зүүхийн аргагүй болчихсон уу? Тийм бол бүү сэтгэлээр унаарай. Учир нь таны цагаан өнгийн хөхний даруулгыг цоо шинэ мэт болгож, өнгийг нь сэргээх амархан аргыг бид танд зааж өгч байна.

Хэрэг болох зүйлс:

  • Бүлээн ус – 2 литр
  • Давс – 2 халбага
  • Хүнсний сода – 3 халбага
  • Угаалгын нунтаг – 1 халбага

Юу хийх вэ?:

Давс, хүнсний сода болон угаалгын нунтагаа усандаа хийж уусгаарай. Үүндээ өнгөө алдсан цагаан хөхөвчөө хийж, 15 минут байлгана. Дараа нь гараараа хөхний даруулгаа угааж, цэвэр усаар зайлаарай. Хөхний даруулгаа пааран дээр тавьж хатааж болохгүй бөгөөд энэ нь шар толбо тогтоох аюултай.

Бүх цагаан хувцсанд зориулсан арга

Хэрэг болох зүйлс:

  • Бүлээн ус – 6 литр
  • Хүнсний сода – 6 халбага
  • Устөрөгчийн хэт исэл – 2 халбага
  • Аммиак – 2 халбага

Юу хийх вэ?:

Усандаа орцуудаа хийж уусгана. Үүндээ өнгөө алдсан цагаан өнгийн хувцсаа хийж, 3 цаг байлгаарай. Үүний дараа гараараа угааж өнгө оруулна. Ингэхдээ заавал резинэн бээлий өмсөх хэрэгтэй.

Цагаан хөхний даруулганы өнгийг хадгалах аргууд:

  • Хар бараан хувцасны дотуур цагаан хөхний даруулга зүүх хэрэггүй
  • Хөхний даруулгыг заавал гараар угааж байгаарай
  • Халуун биш бүлээн усанд угаах хэрэгтэй
  • Хэт бохир болтол нь удаан өмсөх хэрэггүй
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!