Би үүнийг нүүрэндээ түрхээд хоносон юм. Өглөө нь өөрийгөө толинд хараад үрчлээс минь хаачив гэж шоконд орсон

Та сайхан арьстай болмоор байна уу? Өглөө бүр толинд өөрийгөө хараад энэ их үрчлээг яана даа гээд сэтгэлээр унадаг уу? Тэгвэл ердөө л хүүхдийн кашны тусламжтайгаар чангатолигор арьстай болж чадна гэвэл сайхан биш гэж үү. Өнөөдөр та бүхэндээ зөвхөн хүүхдийн кашны ачаар залуужих аргыг танилцуулж байна.

Арьс зөөлрүүлэх шар айрагтай маск

Орц: 

  • Шар айраг – 2 халбага
  • Хүүхдийн будаа буюу каш – 2 халбага
  • Сүү – 100 мл
  • Ургамлын тос – 1 халбага

Бэлгэх арга:

Сүүндээ хүүхдийн будаагаа хийж буцалгана. Дээр нь шар айраг болон тосоо нэмээрэй. Үүнийгээ гал дээрээс авч 5 минут хөргөөд, нүүрэндээ түрхэж 30 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Хүүхдийн будаатай маск

Орц:

  • Хүүхдийн будаа – 2 халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Оливын тос – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо нэгтгэж сайтар хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хаттал нь хүлээгээрэй. Эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Арьс чангаруулах маск

Орц:

  • Хүүхдийн будаа – 25 гр
  • Крем – 50 гр

Бэлтгэх арга:

Орцоо хольж зуурна. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаад иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар, хүйтэн усаар ээлжилж угаагаарай.

Скраб

Орц:

  • Хүүхдийн будаа – 2 халбага
  • Оливын тос – 2 халбага

Бэлтгэх арга:

Хуруугаа тосонд дүрж аваад, дараа нь хүүхдийн будаанд дүр. Одоо гараараа нүүрээ үрж цэвэрлэнэ. Хэд хэдэн удаа давтаж хийсний дараа хүйтэн усаар нүүрээ угаагаарай.

Та 40 нас давсан бол долоо хоногт 3 удаа эдгээр маскыг хэрэглээрэй. Ингэсэн байхад үрлээсээс айх зүйлгүй болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!