Үслэг эдлэл болон нэхий дээлийг “яг л хими цэвэрлэгээнд өгсөн мэт” болгох арга

Тачигнасан өвлийн өдрүүдэд танд хамгийн ихээр хань болж, сэтгэлийг тань баясгах зүйл бол мэдээж халамжит хань, үр хүүхдээс гадна “дулаахан хувцас байдаг” Харин ноднин авсан үслэг эдлэл тань нэг л өнгө зүс муутай гундуй байна уу. Химид өгье гэвч, үргэлж өгөөд байх хэцүү тул зүгээр л аргыг нь сураад авчих.

1. Юун түрүүнд үслэг эдлэлийг цэвэрлэхийн тулд дараах зүйлийг санаарай!

Хэрвээ шубаны үс нь бөөгнөрч, хэлбэрт орсон бол халуун сэнсээр хэдэн секунт үлээлгэж өгөөрэй. Ингэснээр үс нь сэргээд л ирнэ.

Мөн халуун индүүгээр индүүдэх, химийн бодис шүрших нь сорыг муухай болгодог тул, аль болох зайлсхийгээрэй.

Үслэг эдлэлийг цэвэрлэх хамгийн энгийн арга бол тоос шороо, өлөн бохирдлыг нойтон салфеткаар арчиж авах юм. Мөн шигж орсон бохирдлыг тоос соруулагчаар соруулж болно. Тэжээмэл амьтны үс самнадаг, тусгай самаар үсийг сор болон чиглэлийн дагуу зөөлөн самнаарай. Хэрэв шубаныхаа өнгийг сэргээхийг хүсэж байвал, тал аяга алимны цуун дээр тал нимбэгний шүүсийг шахаж, үүнийгээ шүршдэг саванд хийгээд шүршээрэй! Ингэхдээ хэт норгож болохгүйг анхаараарай.

2. Ялангуяа цайвар өнгийн үслэг эдлэлд толбо тогтвол, үүнийг арилгахад төвөгтэй байдаг. Гэвч та энэ асуудлаа гэрийн нөхцөлд хялбархан шийдэх боломжтой.

Үүнд:

1 цайны халбага давс болон 1/2 цайны халбага аммиак

1 цайны халбага ус төрөгчийн хэт исэл

1 цайны халбага амьтан угаах шампунь

Ингээд зааврын дагуу уусмалаа бэлтгэсний дараа, та толботой хэсгийг уусмал шингээсэн алчуураар хөнгөн дарж, арчина. Хэрэв дээрх уусмал үр дүнгээ өгөхгүй бол дараах уусмалыг зааврын дагуу хийгээд үзээрэй.

3. Нэхий хүрэм

Нэхий хүрэм нь мөн л эдэлгээ удаантай бөгөөд төдий чинээгээр арчилгаа шаарддаг. Та горимийн дагуу зөв арчилж чадвал, эдэлгээнээс хамаарч 5-10 жил хүртэл өмсөх боломжтой. Хэрэв хайртай нэхий хүрэм тань толбо болсон бол: Хатсаных нь дараа хатуу сойз, эсвэл баллуураар баллуурдаарай. Мөн талхаар үрэх нь ч үр дүнтэй. Хэрэв толбо удаж дагтаршсан бол та ус төрөгчийн хэт исэл, эсвэл аммиакийг алчууранд шингээж, толботой хэсгийг арчих хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!