Аз жаргалгүй, бүтэлгүй гэрлэлт бүхэн дараах шалтгаанаас болдог. Харин та үүнээс зайлсхийж чадна!

Бид амьдралаа илүү сайхан, гэрэл гэгээтэй болгохын тулд хань ижилтэй болдог. Сайхан хань ижил биднийг сайн сайхан амьдрал руу хөтөлдөг бол, харин өөртөө таарч тохирохгүй хүнтэй учирснаар, босгосон амьдралаа нураах хүртэл хор уршигтай. Ихэнх аз жаргалгүй гэрлэлтүүд дараах шалтгаантай байдаг. Харин та үүнээс зайлсхийж чадна.

1. Хангалттай болзоонд явдаггүй

Болзоо бол хосуудыг илүү дотно, аз жаргалтай болгодог нэг талын боломж юм. Иймд хэрэв та боломжоо ашиглаж чадахгүй бол, өөр юуг ч өөрийн болгож чадахгүй.

2. Үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн биш

Хосуудын аль нэг нь үүрэг хариуцлага хүлээх, эцэг эх болохыг хүсэхгүй тохиолдолд гэрлэлт нурах нь бий. Энэ үед хоорондоо сайн ярилцаж, нэгнийхээ хүсэл сонирхлыг хүндэлж, зөв шийдвэрийг гаргаарай. Ингэсэн цагт үл ойлголцол арилна.

3. Уучилж чаддаггүй

Энэ хорвоод төгс хүн гэж үгүй. Тиймээс ч алдаа гаргана. Гаргасаар л байх болно. Гэвч нэг гаргасан алдаагаа давтахгүй байх, зөв байхыг хичээх нь тухайн хүний хийж чадах зүйл юм. Харин хамтрагчийн тухайд уучилж сурснаар олон зүйлийг шийдэж чадна.

4. Найзууддаа хэт их цагийг зориулах

Хэрэв албан ёсоор эхнэр нөхрүүд болсон бол бүх зүйлийн цаг хугацааг тааруулах хэрэгтэй. Аль болох гэр бүлтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлж байж л үл ойлголцол бага үүснэ. Гэвч найзуудыгаа мартаж болохгүй. Эсвэл найзуудыгаа дуудаад хамтдаа хөгжилдөж болно.

5. Судалгаагүй гэрлэлт

Нэгнийхээ ар гэр, амьдрал, шашин шүтлэг, хүмүүжил зэргийг сайтар судалж, хамгийн гол нь бие биенээ илүү сайн мэддэг болсон үедээ л гэрлэх хэрэгтэй. Эс бөгөөс гэрлэлтийн дараа таныг олон гэнэтийн бэлэг хүлээж байх болно шүү.

6. Хадам аав ээж, эгч дүүс

Хосуудын амьдралд 3 дагч этгээдүүд хөндлөнгөөс хэт их оролцож, өөрсдийн үнэлгээ дүгнэлтээ өгдгөөс маг олон хосууд их замын аяллаасаа уйдаж, салж байгаа нь нууц биш юм. Тиймээс амьдралдаа аль болох хөндлөнгийн хүмүүсийг оролцуулах хэрэггүй.

7. Санхүүгийн хараат

Хосуудын нэг нь нөгөөгөөсөө давамгай санхүүгийн эрх мэдэлтэй байх, захиран зарцуулах эрх нь зөвхөн нэг хүний мэдэлд байх нь хосуудыг залхааж, шантраахад хүргэдэг. Иймд санхүүгийн асуудлаа эв зүйтэй шийдэх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!