Гэрт ирсэн зочдыг эвгүй байдалд оруулж, таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлс

Айлд очих үед танд юу нь хамгийн тухгүй санагддаг вэ? Угаалгын өрөө орсон ч ариун цэврийн цаас байхгүй, гар угаах саван ч үгүй бол үнэхээр тухгүй бас эвгүй биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ айлаар зочлоход хамгийн таагүй санагдуулдаг зүйлсийг танилцуулж байна. Эдгээрийг сайтар тогтоож аваад, гэртээ хүмүүс урихаас өмнө цэвэрлэж цэгцлээрэй.

Угаалгын өрөөний эд зүйлсийн дутмаг байдал

Айл гэрийн эзэгтэйг хэр цэмцгэр нэгэн болохыг угаалгын өрөөгөөр нь шагайх төдийд мэдэж болно хэмээдэг. Гэрт тань зочид ирж байгаа бол суултуураа цэвэрлэж, шил толио арчихаас гадна хүмүүст хэрэгцээтэй болдог бүх зүйлсийг бэлтгэж тавихаа мартуузай. Ариун цэврийн цаас нь дуусчихсан, суултуурын сойтог ч байхгүй, гарын саван нь хаана байгаа нь мэдэгдэхгүй гэхчлэн асуудал үүсвэл тун ч эвгүй. Зочид айлд ирчихээд угаалгын өрөөнийх нь шүүгээг ухаад байж чадахгүй шүү дээ.

Замбараагүй, бохир гэр

Гэртээ хүн урьчихаад зочид ирэхэд хөглөрсөн, цэвэрлэж амжаагүй байж хэрхэвч болохгүй. Энэ нь тухайн хүмүүсийг хүндлэхгүй байгаагийн илрэл болно. Яаж ч байсан гэрээ цэмцийтэл цэвэрлэж, зочидоо сайхан угтах хэрэгтэй шүү.

Үүдээр дүүрэн хөглөрсөн эд зүйлс

Хаагуур нь тойрч, яаж орох нь мэдэгдэхгүй хөглөрсөн эд зүйлс овоолчихсон айлууд байдаг шүү дээ. Орж ирэхэд хүртэл таагүй сэтгэгдэл төрүүлж, зочдыг эвгүй байдалд оруулна.

Хэтэрхий олон алчуур

Зарим айлын угаалгын өрөөнд олон гар нүүрийн алчуур байдаг. Аль нь хүүхдийнх, аль нь зочдынх, аль нь гэрийн эздийнх гэхчлэн толгой эргэж, олон асуултанд дарагдана. Зочдыг ийм асуудалд оруулахгүйн тулд тодорхой байлгаж өгөөрэй.

Толботой аяга таваг

Аяга таваг хамгийн цэвэрхэн байх ёстой. Гэтэл энд тэнд нь толбо тогтчихсон, аяга нь сэтэрчихсэн байвал тухайн зочин амтархан цайгаа уух нь бүү хэл харахаас таагүй санагдана. Зочид гэртээ урьсан бол аяга тавгаа хамгийн түрүүнд бэлтгэх хэрэгтэй шүү.

Үдэшлэгийн хажуугаар цэвэрлэгээ хийх

Үдэшлэгийн дундуур гэнэт л гэрийн эзэгтэй ширээн дээрх аяга тавгаа хурааж угаагаад эхэлвэл ямар санагдах бол? Шууд л уур амьсгал эвдэж, хүмүүст тарцгаах цаг болсныг илэрхийлж буй мэт санагдана. Та зочиддоо ийм сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байгаа бол үдэшлэгийн дундуур хамаг юмаа цэвэрлэх хэрэггүй.

Хувийн эд зүйлсээ энд тэндгүй орхих

Хувийн эд зүйлсээ хүн олж харахааргүй газар далд хийх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь зочдод таагүй, тухгүй сэтгэгдэл төрүүлнэ. Марталгүй цэгцлээрэй.

Гэрийн тэжээвэр амьтантайгаа дотно байлгахыг хичээх

Амьтанд хайртай бас хайргүй хүн ч гэж бий. Зарим хүмүүс бүр амьтнаас харшилтай байдаг. Гэтэл гэртээ ирсэн хүн бүрийг тэжээвэр амьтантайгаа ойр дотно байлгах гэж, бараг л хүчээр тэврүүлэх нь бий. Энэ нь тэдгээрт хүмүүст ямар тухгүй байхыг бодоод үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!