Таалагдсан залуугаа хэрхэн өөртөө дурлуулах вэ? Би энэ аргаар нөхрөө өөрийн болгосон!

Охид бүсгүйчүүд маань эрчүүд заавал сэтгэлээ илчилж, харилцаагаа эхлүүлэх ёстой гэж боддог. Энэ бодлоосоо болж ямар нэгэн залуу таалагдлаа ч сэтгэлээ илчилж, алхам хийж чадалгүй, хоосон хоцордог талтай. Гэхдээ яагаад эмэгтэй хүн заавал хүлээж суух ёстой гэж? Хэрвээ танд ямар нэгэн залуу таалагдаж байгаа бол хүлээж суухын оронд алхам хийж, сэтгэлээ илэрхийлээрэй! Чухам яаж вэ? гэдгийг та бүхэндээ танилцуулъя

1. Өөрийнхөөрөө, чөлөөтэй байх

Охид бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд бариу даашинз, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаж, үсээ янзалсан байх ёстой гэж ташаа боддог. Үнэн хэрэгтээ эрчүүдэд таны өөрийнхөөрөө байгаа, гэрийн хувцастай, үсээ янзлаагүй, нүүрээ будаагүй байгаа чинь хамгийн дотно мэдрэмжийг төрүүлж, хайрыг нь татдаг байна. Тиймээс үргэлж өөрийгөө төгс харагдуулахыг хичээхийн оронд үнэн төрхөө гаргаж, аль болох чөлөөтэй байхыг хичээгээрэй.

2. Найзуудтай нь ойртож дотносох 

Тухайн залууг өөрийн болгохыг хүсч байвал, найзуудтай нь ойр дотно байх шаардлагатай. Энэ нь та хоёрыг холбох гүүр болно гэдгийг бүү мартаарай. Та түүний найзуудад таалагдсанаар, дурласан залуугийнхаа сэтгэлийг татах нь ердөө л цаг хугацааны асуудал болж хувирах юм.

3. Загварлаг хувцаслах

Хувцас бурхан бие чөтгөр хэмээх үг байдаг. Өөртөө зохих дэгжин хувцсыг өмсөж, түүний анхаарлыг татаж болох юм. Төдийлөн өмсөөд байдаггүй гоёлын даашинз өмсөж, эмэгтэйлэг төрхөө нэг тодотгоод үзээрэй. Энэ нь залуугийн харцыг унагаж, хайрыг мэдрүүлж мэднэ.

4. Өөртөө итгэлтэй байх

Бүх зүйл дээр өөртөө итгэлтэй байж, хайртай залуугаа дурлуулах боломжтой. Хэдийгээр та бүжиглэж чаддаггүй байлаа ч, чаддаг мэт л өөртөө итгэлтэй байж, хайнга бүжиглээрэй. Биеэ чөлөөтэй сул байлгаж, өөрийнхөөрөө хөгжилдөх таныг хараад сэтгэлийг тань булаасан залуу сэмхэн таныг өхөөрдөж, хайрын харц чулуудах болно. Ямар ч зүйлийг өөрийнхөөрөө болоод итгэлтэйгээр хийх бүсгүйчүүд хэн хүнээс илүү үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг.

5. Өөрийн авъяасаа гайхуул

Бусдад төдийлөн гайхуулаад байдаггүй өөрийн нууц авьяасаа дурлалт залуудаа харуулж, түүнийг алмайруулж болно. Магадгүй таныг харах түүний өнцөг өөрчлөгдөж, таныг таньж мэдэх хүсэл нь улам бүр нэмэгдэх аж. Тиймээс өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ тухайн залууд харуулж, гайхшралыг нь төрүүлээрэй.

6. Хамтдаа хөгжилдөх

Та түүний дуртай зүйлсийг хамтдаа хийж, хөгжилдөөрэй. Хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээж чадвал, та түүнд нэг алхам ойртлоо гэсэн үг юм. Гадуур болзож зугаалахын оронд хөгжилтэй тоглоом тоглож, хоёулахнаа цагийг өнгөрүүлэх нь та хоёрыг ойртож дотносоход туслана гэдгийг бүү мартаарай.

7. Сэтгэл санааг нь дэмжих

Эрчүүд хэцүү үед нь хажууд нь байж, дэм болсон бүсгүйд эрхгүй сэтгэл алдардаг. Сэтгэлээр унаж, гутарсан байгаа тохиолдолд, та түүнийг дэмжиж, урам зориг өгөх хэрэгтэй. Түүнийг хэн ч болсон, хэзээд хажууд нь байж чадна гэдгээ харуулж, урмын үгсийг хайрлаж, тулгарсан асуудлыг нь хамтдаа ярилцах нь хамгийн зөв алхам юм. Хэрвээ та энэхүү шатыг амжилттай давж, түүнд сэтгэгдэл үлдээж чадвал бүх зүйл бүтэмжтэй боллоо гэж ойлгоорой. Тэр одоо зөвхөн таныг бодож бас талархаж, уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

8. Жижиг зүйлийг ч марталгүй санах

Та түүнтэй хамт өнгөрүүлж байсан дурсамжуудаа ярьж, жижиг зүйлсийг ч сануулаарай. Энэ нь та түүнийг хэчнээн бодож, сэтгэлдээ тээж явдаг болохыг харуулж, залуугийн сэтгэлийг хөдөлгөнө. Мөн жижиг зүйлсэд ч мөн анхаарлаа хандуулж, түүнд анхаарал халамжийг мэдрүүлж байгаарай. Эрчүүдийг ходоодоор нь гэдэг үгийг үргэлж санаж, амттай хоолоор дайлахад буруудах зүйлгүй.

9. Хардуулах

Хайртай хүнээ өөртөө татах шилдэг арга бол хардуулах юм. Тухайн залуу таныг сэтгэлдээ тээдэг боловч үүндээ итгэхийг хүсдэггүй эсвэл өөрөө мэддэггүй байж болно. Харин хардуулах нь залуу таныг гэх сэтгэлтэй эсэхийг мэдэж болох шилдэг арга юм. Ингэхдээ түүний дэргэд өөр залуугийн тухай ярьж, хөнгөн хардуулах хэрэгтэй. Энэ бүхний эцэст өөрийгөө ойлгож, танд сэтгэлээ илчилж мэднэ. Харин ямар ч үр дүнгүй, тэр таныг тоохгүй бол өөр бусад аргыг хэрэглээд үзээрэй.

10. Цэвэрч бай

Цэвэр цэмцгэр бүсгүй хүн хамгаас үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг билээ. Та өөрийн энэхүү чанараа дурлалт залуудаа ч мөн харуулж, давуу талуудаа гайхуулаарай. Эрэгтэй хүн бүр сайн гэрийн эзэгтэйг хүсч мөрөөддөг бөгөөд түүний хүслийг биелүүлэх хүн зөвхөн та гэдгийг түүнд мэдрүүлэх хэрэгтэй. Харин бохир, задгай бүсгүйн тухайд амжилт тун багатай байдаг нь нууц биш юм

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!