Давхар эрүүнээсээ ичиж, зургаа ч авахуулдаггүй байсан эгч минь энэ аргаар шөвгөр эрүү “v” хэлбэрийн нүүртэй болж чадсан!

Манай эгч тийм ч тарган биш боловч, давхар эрүүтэй байсан. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ч, давхар эрүүнээсээ ичиж өөртөө итгэх итгээлээ ч алдаад байсан нь надад хэцүү санагдсан. Тийм учраас давхар эрүү арилгах хамгийн үр дүнтэй аргуудыг хайсны эцэст нэгэн арга олсон нь үнэхээр үр дүнгээ үзүүлсэн. Та бүхэндээ ч бас эгчийн минь v хэлбэрийн нүүртэй болгож, давхар эрүүг нь арилгасан аргыг хуваалцаж байна.

Орц:

  • Ус – 1 аяга
  • Давс – 1 халбага
  • Алимны цуу – 1 халбага
  • Жижиг цэвэр алчуур

Хэрэглэх арга:

  • Бүх зүйлээ холино.
  • Алчуураа бэлдсэн холимогтоо дүрж норгоод мушгиа байдалд оруулна.
  • Үүгээрээ эрүү хэсгээ аль болох хурдан, олон удаа цохих байдлаар хүргэнэ. Даавуугаа байнга норгож байх хэрэгтэй.
  • Дараа нь халуун усанд норгосон алчуураар дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ.
  • Төгсгөлд нь хүзүүгээ сайн угаагаад хуурай алчуураар арчин тос түрхэнэ.
  • Өдөр болгон энэ иллэгийг хийх ба 1-2 минут хүйтнээр, 1-2 минут халуун алчуураар хийгээрэй.

Арьсны бодисын солилцоог сайжруулах энэ арга нь бас эрүүний арьсыг “өргөх” үйлчилгээтэй билээ. Үүнд нойтон алчуураар цохилох нь бас их дэм өгч хацар унжихаа болино.

Дасгалыг зааврын дагуу тэвчээртэй, өдөр болгон хийж чадвал 2 долоо хоногийн дараа таны хүзүүний арьс чангарч нүүрний хэлбэрт өөрчлөлт орно. Энэхүү энгийн дасгал нь маш бага цаг шаардах билээ. Энэ дасгал миний найзын амьдралын нэгэн хэвшил болсон бөгөөд тэр маань одоо ямар сайхан харагдаж байгаа гээч?

Мөн энэ цохих мэт иллэгийг давхар эрүү арилгах тусгай дасгалын төгсгөлд бас хийж болох юм. Ийм цогц үйл ажиллагаа нь давхар эрүү хэмээх насны өөрчлөлтөд хатуу цохилт үзүүлэх болно. Нас явж таны царай зүс өөрчлөгдөхийг идэвхгүй бүү хүлээ. Одооноос эхлэн тэмц, хэцүү ч гэсэн та гадаад төрхөө өөд нь татаж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!