Ичимдэг эртэн орчмоор батга гараад байна уу? Тэгвэл дараах зүйлсийг анхаараарай!

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй зарим үед бидний ичимдэг эрхтэн орчмоор идээт толгойтой батга гарсан байдаг. Хүрэхэд нэг их зовиургүй мэт боловч, харагдах болон өөрт мэдрэгдэх байдлаасаа нэг л тухгүй, онцгүй байдаг шүү дээ. Тэгвэл танд дараах мэдээлэл хэрэг болох нь лавтай.

1. Ичимдэг хэсгийн үсийг ойр ойрхон хусах хэрэггүй

Ичимдэг хэсгийн үсийг хусах нь үсний ургалтыг дотогшоо ургуулах, үсний уутанцрыг гэмтээх, илүү өтгөн ширүүн ургуулах зэрэг сөрөг та ихтэй. Мөн хуссан хэсгийн арьс цочирч бохирдон батга, идээт үрэвсэл гарах нь бий. Түүнчлэн хуссаны дараа заавал чийгшүүлж байх хэрэгтэй.

2. Утсан дотоож болон нийлэг материалаас татгалзах

Дотуур хувцас цэвэр даавуун материалтай, биед тухтай байх нь маш чухал. Мөн өгзөг рүү шигдэж орсон загварыг өдөр тутамдаа үргэлж өмсөх нь зохимжгүй. Нийлэг материалаас болж бэлэг эрхтэн орчмоор харшлын тууралт гарахыг үгүйсгэхгүй.

3. Зөөлөн савангаар угаах

Эмзэг хэсгийг онцгой содон үнэр, найрлагагүй зөөлөн савангаар угаах нь зөв. Гэхдээ үргэлж угаах нь тухайн хэсгийн ашигтай бактерийг устгаж, өвчин үүсгэгч нянг үүсгэх эрсдэлтэй.

4. Гормоны тэнцвэр алдагдах

Гормоны тэнцвэр алдагдсанаас болж эмзэг хэсгүүдэд батга, тууралтууд гардаг. Иймд та эмчийн тусламж авахаас гадна, омега 3, жимс, витаминлаг хоол хүнсийг сайн хэрэглээрэй.

5. Тухайн хэсгийн арьсыг чийгшүүлэх

Угаах, тухайн хэсгийн үсийг хуссаны дараа зайлшгүй чийгшүүлэх хэрэгтэй. Ингэвэл батга гарах, элдэв асуудлаас хол байж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!