Үнэтэй угаалгын бодисуудыг ажилгүй болгосон хүнсний сода болон уксусны нэгдэл: Тэдэнд арилгаж чадахгүй толбо гэж үгүй

Хэрэв бид аргаа олвол, маш олон төрлийн хэмнэлт гаргаж, мөнгөө хэтэвчиндээ үлдээж чадна. Гол нь юуг юугаар яаж орлуулах вэ гэдгээ мэдэж авах хэрэгтэй юм. Өнөөдөр та бүхэндээ хүнсний сода болон цагаан цуугаар хэрхэн угаалгын төрөл бүрийн бодисуудыг орлуулах тухай мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна. Танд энэ хоёр л байхад үнэтэй угаалгын бодист мөнгө үрэх шаардлагагүй болох юм.

Хивсэн дээрх толбо арилгах 

Шингээгч ба цайруулагч шинж чанартай тул хүнсний сода нь хивсний толбыг арилгахад тустай бодис юм. Харин үүнийг цагаан цуутай хольсноор, хивсийг цэвэрлэх үйл явцыг илүү гүн хийгээд үр дүнтэй болгоно.

Хэрэг болох зүйлс:

  • Хүнсний сода – 2 халбага
  • Цагаан цуу – тал аяга

Толботой хэсэгт содаа асгаад, сойтгоор үрээрэй. Дараа нь цагаан цуугаа дээр нь асгаж, зуурмаг болгоод 5 минут байлгана. Дараа нь вакум соруулагчаар соруулж авах юм. Ингээд л толбо арилсан байх болно.

Хувцас цайруулах

Цагаан өнгийн хувцсаа цайруулах гэж төрөл бүрийн үнэтэй угаалгын бодис худалдаж авах шаардлагагүй.

Хэрэг болох зүйлс:

  • Хүнсний сода – 3 халбага
  • Цагаан цуу – тал аяга

Эхлээд цагаан хувцсан дээрээ хүнсний содаа асгаж, сайтар үрнэ. Дараа нь цагаан цуугаа дээр нь асгаад, 30 минут байлгаарай. Одоо хувцсаа угаалгын машинд хийж угаана. Ингээд гаргаад ирэхэд таны хувцас урьд урьдныхаасаа илүү цайсан байх болно.

Угаалгын өрөөний аврагч

Хүнсний сода болон цагаан цуу нь бактерийн эсрэг шинж чанартай тул угаалгын өрөөг ариутгаж цэвэрлэнэ.

Хэрэг болох зүйлс:

  • Хүнсний сода – 2 халбага
  • Цагаан цуу – аяганы дөрөвний нэг
  • Ус – 2 аяга

Усаа саванд хийж, үүн дээрээ хүнсний сода болон цагаан цуугаа нэмнэ. Үүгээрээ угаалгын өрөөгөө бүхэлд нь цэвэрлэж ариутгаарай.

Гал тогоог цэвэрлэх

Гал тогоо мэдээж хамгийн цэвэрхэн байх ёстой. Тиймээс байнга ариутгаж цэвэрлэж байх хэрэгтэй. Ялангуяа гал тогооны угаалтуур амархан бөглөрөх хандлагатай байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэхэд танд хүнсний сода тус болох юм.

Хэрэг болох зүйлс:

  • Хүнсний сода – 3 халбага
  • Цагаан цуу – 4 аяга

Та бөглөрсөн угаалтуурын хоолой руу хүнсний сода руу хийж, 5 минут байлгана. Үүний дараа цагаан цуугаа нэмж хийгээд 10 минут байлгаад угаалтуураа угаагаарай. Ингээд л тэр дороо угаалтуурын бөглөө гарахын зэрэгцээ цэвэрлэгдэж, таагүй үнэр алга болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!