Угаасан нойтон хувцсаа гэртээ хатаах нь өөрийгөө алж байгаагаас өөрцгүй хэрэг! Учир нь…

Өнөөдөр хүн болгон л угаасан хувцсаа гэртээ хатааж, бөөн чийг бий болгодог. Энийгээ ч сүртэй асуудал гэж боддоггүй байх. Гэхдээ тухайн үед таны төсөөлж байгаагүй аймшигт зүйл болдог байсан гэвэл ямар байна? Хачин санагдаж байгаа биз дээ? Өнөөдөр та бүхэндээ гэртээ угаасан хувцсаа хатаах нь ямар сөрөг нөлөөтэй, таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдаг тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн судалгаагаар гэртээ чийгтэй хувцсаа хатааснаар гэрийн өнцөг булан бүрт үл мэдэгдэх мөөгөнцөр үүсч, цаашлаад тухайн орчинд амьдарч байгаа хүмүүсийн уушигны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Энэхүү явдлын хохирогч болсон олон хүмүүс байдаг аж.

Угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30 хувиар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун ч аюултай гэнэ.

Харин та хувцсаа хаана хатаах юм бэ? гэж бодож байна уу?

Та хувцсаа гадаа, тагтан дээрээ хатааж болно. Үнэхээр боломжгүй өвлийн улиралд хувцсаа тусдаа өрөөнд хатаах хэрэгтэй. Үүнээс гадна цонхоо онгойлгож, агаарын солбилцол явуулж, чийгшлийг бууруулах хэрэгтэй юм. Ингэснээр та аюулаас бага ч атугай холдож байна гэсэн үг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!