Гэрийн нөхцөлд хар батгыг арилгаж, нүхжилт агшаах хялбар арга

Хар батга үүсэх хэд хэдэн шалтгаан бий. Арьсандаа анхаарал хандуулахгүй байх, буруу бүтээгдэхүүн хэрэглэх, дааврын өөрчлөлт гэх зэрэг гол хэдэн шалтгаанаас болж, хар батга үүсдэг. Үүний улмаас нүхжилт бий болж, бидний арьсны гоо сайхан байдлыг алдагдуулдаг талтай билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хар батгыг гэрийн нөхцөлд цэвэрлэх болон эмчлэх аргыг танилцуулж байна.

Танд хэрэг болох зүйлс:

  • Шүдний оо
  • Сойтог эсвэл сойз
  • Давс – 1/4 цайны халбага
  • Бинт
  • Ус
  • Цагаан шавар – 1/2 цайны халбага
  • Тараг – 1/4 цайны халбага

Хэрэглэх арга:

Эхний алхам:

Шүдний оо болон давсаа хольж бэлтгээрэй. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхэж, сойзоор үрнэ. Дараа нь нүүрээ бүлээн усаар угаагаарай.

Хоёр дахь алхам:

Бинтнээс хайчилж аваад, бүлээн усанд дүрж чийглэнэ. Үүнийгээ нүүрэн дээрээ тавьж, 15-30 секунд байлгаарай.

Гурав дахь алхам:

Тараг болон цагаан шавраа хольж сайтар хутгана. Асуудалтай хэсэгтээ бэлтгэсэн маскаа түрхэж, 10 минут байлгаарай. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угааж арилгана.

Та долоо хоногт нэг удаа үүнийг хэрэглэж, хар батгаа цэвэрлэж, цаашид гарахаас гарахаас сэргийлж болох юм. Мэдээж батгыг цэвэрлэсний дараа нүх үлддэг. Үүнийг зүгээр орхиж болохгүй бөгөөд хүйтэн усаар сайтар шавших эсвэл мөсөөр арчиж, нүхийг агшаах хэрэгтэй. Эс бөгөөс онгорхой үлдсэн нүхэнд ахин бохирдол орж, хар батга үүснэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!